1. Hомын баяр
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм.

“Номын баярын үеэр:
Олон улсын соёлын үзэсгэлэн
“Ном ярья, кофе ууя” чөлөөт арга хэмжээ
“Уншлагын баяр”
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй хийх уулзалт
Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ
Зохиолын дүрийн тоглолтууд
Номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болно.
2. "Улаанбаатар марафон"
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар марафон" олон улсын бүх нийтийн гүйлтийг зургаадугаар сарын 4-нд зохион байгуулна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд цуглан, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулна.
Марафонд оролцох хүсэлтэй иргэд www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харьяа дүүргийн Биеийн тамир, спортын хороод болон нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй. Харин сонирхогчдын дунд явуулах марафоныг дөрвөн насны ангиллаар гурван зайд уралдуулах бөгөөд 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10.000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм. Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулна.
Шагнал
Бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, II байр эзэлсэн тамирчинд 8 сая, III байрт шалгарсан тамирчнsг 6 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.
Сонирхогчдын гүйлтийн 10.000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, II байрыг 400.000 төгрөгөөр, III байрыг 300.000 төгрөгөөр, 5000 метрийн зайн гүйлтийн I байрsu 300.000 төгрөг, II байрыг 250.000 төгрөг, III байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнах юм байна.
3. “Венийн вальс” үдэшлэг
Зургаадугаар сарын 11-нд Чингис хааны нэрэмжит талбайд уламжлал ёсоор “Венийн үдэш” үйл ажиллагаа болно. Арга хэмжээний үеэр мэргэжлийн хөгжимчдийн тоглолт, бүжгийн хамтлагуудын үзүүлбэрийг үзэж сонирхох боломжтой.

4.“Даншиг наадам-Хүрээ цам”
“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6-7-нд болно. Энэ үеэр Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна буддын шашны бүх хийдийн лам нар Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдах юм байна.
Наадмын хүрээнд 300 гаруй уран нугараач оролцсон “Уул усны домог” уран нугаралтын фестиваль, “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” этник мюзиклийг Чингисийн талбайд тоглоно.
Мөн Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн үзэсгэлэнг Хүй долоон худагт нээхээс гадна Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн зохион байгуулна.
Наадмын өдрүүдэд “Монгол наадам” цогцолборт хүчит бөхийн барилдаан, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлах юм байна. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, унзад, голч, балин, тосон урлалын тэмцээн болно.

5. Усан гулгуурын шоу
Дунджаар хөлбөмбөгийн талбайг гурван удаа тойрсонтой тэнцэх урттай усан гулгуур "Скай Ресорт"-д энэ зун нээлтээ хийнэ. Усан гулгуурын шоу дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд Монголд анх удаа болж буй нь энэ юм. Зургаадугаар сарын 1-5-ны хооронд болох шоуны тасалбар худалдаанд гарч эхэлсэн. Тасалбарыг эндээс худалдан авах боломжтой.

6. "Playtime" амьд хөгжмийн наадам
Зургаадугаар сарын 24, 25, 26-нд "Playtime" наадам "Монгол шилтгээн" амралтын газарт болно. "Playtime 2016" наадамд дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept”, Япон улсын “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Сингапурын “Anna Judge April” болон ОХУ, Өвөр Монгол, Ѳмнѳд Солонгос, Монголоос олны танил, шилдэг, шинэ залуу 37 хамтлаг дуучин, электроник дэнс хѳгжмийн шилдэг 20 ди-жэй, нийт 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид оролцоно. Үүнээс гадна “REPLAY” арга хэмжээг наадмын үеэр зохион байгуулна. Арга хэмжээний хүрээнд хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тухай урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. "REPLAY" яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэх аж.
