UBLife Logo
Хөгжим

Billboard 2021 | Оны шилдэг артистаар Drake шалгарлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Billboard 2021 | Оны шилдэг артистаар Drake шалгарлаа

Billboard-ийн жилийн төгсгөлд тодруулдаг шилдэг артистын жагсаалтыг Drake тэргүүллээ. 2019, 2020 онд АНУ-ын реппер Пост Мэлоун, 2017 болон 2018 онд Эд Ширан шилдэг артист болсон бөгөөд уг жагсаалтыг ийнхүү тав дахь жилдээ эрэгтэй уран бүтээлч тэргүүлэв. 

35 настай Канадын реппер Drake өнөөг хүртэл 139 сингл гаргаснаас нийт 54 нь шилдэг уран бүтээлийн жагсаалтыг тэргүүлж байв. Энэ нь бүх цаг үеийн шилдгүүд гэгддэг Майкл Жексон, Мадонна, Битлз, Элтон Жоныг ардаа орхих үзүүлэлт юм. Мөн түүний бүтээлүүд 321 долоо хоногийн турш Billboard-ийн шилдэг 10-т бичигдэж байв. 

Drake-ийн энэ оны есдүгээр сард гаргасан "Certified Lover Boy" цомог хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд "Drake-ийн хөгжмийг ямар нэг төрөлд хамаатуулж боломгүй, түүний хөгжим тусдаа зүйл" гэж байв.

 Эх сурвалж: Billboard.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.