UBLife Logo
Newsfeed

2021 онд кам-аут хийсэн 14 алдартан

2021 онд кам-аут хийсэн 14 алдартан

Энэ онд залуухан бас олны танил хүмүүс зоригтойгоор кам-аут хийж, өөрсдийн дуу хоолойгоо өргөсөн байна. 

Cover illustration: Verywell / Nusha Ashjaee

1. Жек Дилан Грейзер

"Luca" кинонд дуу оруулж, "It: Chapter Two", "Shazam!" киногоороо алдартай болсон 18 настай од Жек Грейзер өнгөрөгч долоодугаар сард "бисексуал" болохоо зарлажээ. 

2. Анжел Олзен

Америкийн шинэ үеийн дуучин, Dream-pop чиглэлээр уран бүтээл туурвидаг Анжел өнгөрөгч 4 сард Инстаграм дээр лесби болохоо зарлажээ.

3. Aquinas

Өмнөд Солонгосын реппер Кан Мин-су бисексуал гэдгээ зарлажээ. Инстаграмдаа тэр "Манай нийгэмд ЛГБТ хүмүүс их эсэргүүцэлтэй нүүр тулж, шүүмжлэлд өртдөг. Хэрэв би залуудаа үүнийгээ илчилбэл ЛГБТ хүмүүст урам зориг өгөх байх хэмээн найдсан" гэж бичжээ.

4. Кейлани

"Авьяаслаг Америкчууд" тэмцээнээс төрөн гарсан алдарт дуучин бүсгүй Инстаграмын live бичлэгийнхээ үеэр "Миний тухай нэг шинэ зүйлийг мэдэж авмаар байна уу? Би лесби гэдгээ эцэст нь ойлгосон" хэмээн хэлжээ.

5. Мэдди Хассан 

Энэ онд "Malignant" киногоороо томоохон дүр авч, "Impulse" кинонд бүтээсэн дүрээрээ алдаршсан Мэдди Инстаграм дээрээ "Сайн уу? Би бисексуал, бас би үүгээрээ бахархаж байна" хэмээн бичжээ.

6. Жош Кавалло 

Австралийн хөл бөмбөгийн тамирчин Жош сошиал медиад маш хүчтэй пост хийж, өнгөрөгч 10 сард олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.

"Хүмүүс надад маш гайхалтай итгэл өгч, дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд би яагаад энэ тухайгаа нээн хэлж чадахгүй ингэтлээ зовж шаналсан юм бол доо гэж бодоход хүрч байна" хэмээжээ.

7. Мэй Уитман

Өдгөө 33 настай жүжигчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард өөрийгөө пансексуал хэмээн зарлажээ. 

8. Александра Шипп 

X-Men кинонд Стормын дүрийг бүтээснээр нь бид бүгдийн мэдэх жүжигчин бүсгүй зургаадугаар сард кам-аут хийжээ.

9. Эмма Коррин 

"The Crown" цувралд Гүнж Дианагийн дүрийг бүтээсэн Эмма мөн өөрийгөө ЛГБТ хэмээн зарласан бөгөөд "Энэ бол маш урт аялал. Олон өөрчлөлт, гэнэтийн эргэлт болно. Гэхдээ зүгээр дээ" хэмээсэн байна.

10. Дэвид Арчулета 

"American Idol" шоунаас төрөн гарсан дуучин залуу гей өдгөө өнгөрөгч зун зарлажээ. Тэрээр "ЛГБТИК+ байгаад зогсохгүй бурханд ч мөн итгэдэг байж болно шүү дээ" хэмээсэн байна. 

11. Эзра Фюрмэн 

Инди рок дуучин Эзра транс гэдгээ зарласан бөгөөд "Би транс эмэгтэй гэдгээрээ маш их бахархаж байна" хэмээжээ.

12. Ирма Теста 

2020 оны Токиогийн олимпод боксын төрөлд хүрэл медаль хүртсэн Италийн тамирчин бүсгүй өөрийгөө ижил хүйстэн болохыг зарлажээ.

13. Деми Ловато 

Алдарт дуучин бүсгүй өөрийгөө пансексуал болохыг энэ онд зарласан. "Өдөр болгон би босоод надад хэн байхыг хүссэн тэр бүх боломж ирж буйг мэдэрдэг. Би өөрөөрөө байна" хэмээсэн байна.

14. Лио Типтон 

America’s Next Top Model нэвтрүүлгийн од, Crazy, Stupid Love киноны жүжигчин Лио Типтон нонбайнари (non-binary) гэдгээ зургаадугаар сард зарлажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.