Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ онд гарах өсвөр насныхан, залууст зориулсан сонирхууштай 5 ном


Та бүхэндээ англи хэл дээр гарах маш сонирхолтой 5 номыг сонирхуулж байна.

1. One Italian Summer - Рэбекка Серле


Рэбекка Серле “Нью-Йорк Таймс”-ын шилдэг борлуулалттай номоор тодорсон “In Five Years” зохиолынхоо араас гаргаж буй энэхүү ном ирэх гуравдугаар сард гарах нь. Гол дүр Кэйти охины ээж аялахаар бэлдэж байхдаа нас барах бөгөөд охин ганцаараа аялахаас өөр аргагүйд хүрдэг. Гэвч аяллын явцад түүний ээж гэнэт 30 настай үеийнхээ төрхөөр өмнө нь гарч ирснээр охин ээжийнхээ тухай, өөрийнх нь ээж болохоос өмнө ямар эмэгтэй байсан тухай нь бага багаар мэдэж авах болно.
 
2. Book Lovers - Эмили Хэнри


Эмили Хэнри бол насанд хүрэгчид болон өсвөр насныхны аль аль нь сонирхож уншихуйц, хайр дурлал, гэр бүлийн сэдэвт ном бичдэг зохиолч юм. Ирэх тавдугаар сард нээлтээ хийх тус ном таныг зуны налгар өдрийн наранд налайн суух шиг мэдрэмжээр дүүргэнэ хэмээн шүүмжлэгчид хэлсэн байна.

3. Gallant - В.Э.Шваб


Юм бүхэн гэрэл сүүдрийн огтлолцолд оршдог билээ. Дэлхий ертөнцийн сүүдэрт оршдог нэгэн харанхуй ертөнцийн тухай, зүрх түгшээм үйл явдал бүхий нууцлаг түүхийг тус номд өгүүлжээ. Уран зөгнөлт ном бүтээлд дуртай хүмүүст санал болгож байна.

4. Weather Girl - Линн Соломон  


Романтик, хөгжилтэй, хажууд суугаа хүн юу гэж бодох бол гэж санаа зовох сөхөөгүй инээд алдан уншихуйц, гэгээлэг нэгэн зохиол ирэх онд гарах нь. “The Ex Talk” номоороо алдаршсан зохиолч бүсгүйн тус номд цаг агаарын мэдээ тайлбарлагч, спортын мэдээний сурвалжлагч хоёрын түүхийг өгүүлэх болно.

5. Ophelia After All - Ракель Мари


Өсвөр насны охины үерхэл нөхөрлөлийн драм, ахлах сургуулийн амьдралыг өгүүлэх “Ophelia After All” ирэх оны хамгийн анхаарал татам зохиолуудын нэг. Гол дүрийн охин байсхийгээд л нэг хөвгүүнд сэтгэлтэй болж, цаг үргэлж тэднийгээ бодон догдолж явна. Гэвч байдал гэнэтхэн л түүний бодсоноос эсрэгээр өрнөж эхлэх бөгөөд тэр өөрийгөө ойлгохоо больж, улмаар цоо шинээр танин мэдэхэд хүрнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.