Өнөө цагт хайр дурлалаа хайхыг хүсвэл болзооны апп ашиглах, эсвэл найз нөхдөөрөө дамжуулах танилцах нь түгээмэл арга бол Мухаммед Малик харин өөр аргаар үзжээ. 29 настай, Лондон хотын иргэн М.Малик Бирминхэм хотын зарлалын томоохон самбарыг түрээслэж, өөрийнхөө зургийг байршуулсан байна.Зарлалын самбартаа тэрбээр "Эцэг эхийн сонголтоор гэрлэхээс намайг авраач" гэж бичээд өөрийн цахим хуудасны хаягийг оруулжээ. Түүний эхнэр болох боломжтой эмэгтэйчүүд үүгээр нь дамжин бичих аж. Уг цахим хуудаст байршуулсан "Маликт эхнэр хайцгаая" нэртэй видеонд гарснаар тэр шашинлаг, хоолонд дуртай, өөрийн гэсэн бизнестэй гэнэ.
"Би өөрт тохирсон эмэгтэйгээ олоогүй л байгаа. Үнэхээр аргагүйдсэн учраас зарын том самбарыг ашиглахад хүрсэн" хэмээн Малик ярьсан бөгөөд энэ бол ямар нэгэн тоглоом наргиа биш, жинхэнэ гэдгийг тодотгожээ.