Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2021 оныг тодорхойлох МОНГОЛ гэрэл зурагчдын 10 БҮТЭЭЛ


"Гэрэг" цахим товхимолд багтсан нийтлэлийг хүргэж байна.


Нэгэн он улиран өнгөрч, хөл хорио цар тахалтай нүүр тулсан монголчууд бага багаар хэвийн амьдралдаа эргэн орж байна. Монгол гэрэл зурагчдын дараах шилдэг бүтээлүүд эгээ л 2021 оны эхлэлээс төгсгөл хүртэлх Монголыг илтгэх биз ээ. Зургуудыг гэрэл зурагчдын бүтээлээ буулгасан мөчийн сэтгэгдэл, тайлбарын хамт хүргэж байна. 

#1 Гэрэл зурагчин: Ё.Чанцалдулам

Сошиал: Chayodu

Шинэ он гараад авсан миний анхны фэшн зураг. Технологийн үсрэнгүй хөгжил шинэ ертөнцийг нээж, нэг үзэл бодол, нэгэн хэвийн амьдрал руу биднийг түлхэж байна. Нийгмийн шаардлага, нэг дэлхийн мөн чанар хэдий ч хүн бүр өөрийнхөө доторх чин үнэнийг бүү алдаасай, хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй хүндхэн үе хүн бүхэнд тулгардаг ч буруудсан зүйл байдаггүй шүү гэдгийг энэхүү зургаараа илэрхийлэхийг хүссэн. 

#2 Гэрэл зурагчин: Ц.Эрхбаяр

Сошиал: Dubarphotography

Цагаан сарын шинийн нэгний өглөө хүмүүсийг гэрээс нь гаргахгүй гэж хянаж буй цагдаа...

#3 Гэрэл зурагчин: Г.Эрдэнэтуяа

Сошиал: Erdenetuya Gurrinchen

"Сүүлчийн симфони" нэртэй гэрэл зураг. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын отгон шагналууд гардуулах ёслол үеэр. 

#4 Гэрэл зурагчин: Agnuush

Сошиал: Littleliterati

Кадрт орсон хүү арван наймтай. Нар буучихсан, хүмүүc олноороо ордны дөрвөн хаалгыг хаан зогссон vе. Би ордны зүүн талд зогсож байсан. Тэгтэл маш олон залуус нэгэн зэрэг "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" гэж дуу нэгтэй хашхиран Соёлын Төв Өргөөний урдуур нааш ирж явахыг нь хараад угтаж очин зургаа авч эхэлсэн. Тэдний урдаа барьсан “Noнаадамь тэвчээрno" хэмээх бичигтэй урт даавууг энэ хүү бичсэн.

#5 Гэрэл зурагчин: Ү.Одбаяр

Сошиал: Odbayar Urkhensuren

Урьд нь морьтны зургууд дарж байсан ч ингэж ойртож, нарийвчилсан зураг дарж байгаагүй юм билээ. Сүр хүч мэдрүүлдэг зураг. Хальсны мэт хуучны өнгө тавьсан нь “уран зураг шиг” гэж хүмүүс хэлсэн.

#6 Гэрэл зурагчин: О.Төгсбилэг

Сошиал: Otugsbileg

Цаг үеийн олон хүчин зүйлсээс үл хамаарч “Хөгжим зогсох учиргүй” үзэл санаанд нэгдэн энэ жил PLAYTIME 2021 виртуал хэлбэрээр болж өнгөрлөө. Уг наадамд оролцсон Sekstsagaanbogd болон Arman Bakhytbyek a.k.a Keen free нар.

#7 Гэрэл зурагчин: Э.Харцага

Сошиал: Khartsaga Hawk

Энэ мөчид МУГТ М.Уранцэцэг Португалийн бөх Катарина Коштатай барилдан цэвэр ялснаар дэлхийн чансааг тахлан, Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

#8 Гэрэл зурагчин: Б.Бямба-Очир

Сошиал: Mpa.mn

2021 оны есдүгээр сарын 21. АИ-92, 95 автобензиний хомсдол үүссэнээс ШТС-ууд шатахуунаа хязгаарлалттай түгээв.

#9 Гэрэл зурагчин: Б.Инжинааш 

Сошиал: Injinaash_bor

Арваннэгэн сард би реппер Desant-ийн хөргийг авахаар "Тоонот"-ын 3 жилийн ойн тоглолтод очсон юм. Хөл хорионы дараах энэхүү тоглолт сэтгэл нь хөдөлсөн маш олон үзэгчтэй байсан нь үнэхээр л бүгдээрээ урлаг соёлын тоглолт, үзвэр үйлчилгээг хүсэн хүлээж байсныг маш хүчтэй харуулсан.

#10 Гэрэл зурагчин: Б.Долгорсүрэн

Сошиал: Suniko_

"Тэнцвэрээ олохуй". Хэвийн амьдралдаа бага багаар эргэн орж буй энэ цаг дор цар тахлаас хойш анх удаа толилуулах гэж буй бүжгэн жүжгийнхээ сургуулилтыг хийж буй балетын гоцлооч О.Анужин. Амны хаалт зүүсэн бүжгийн хамтрагчид нь түүний үзүүлбэрийг ажиж сууна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
4 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
23 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
10
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

medremjguiublife 2022.01.11 202.9.47.34

sorry 6 dahi zurag gh gj bla 7 bol goe

0 Хариулах


medremjgumbeublife 2022.01.11 202.9.47.34

hahah 7dahi zurag yuvee arai shuu

0 Хариулах