Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Юу ч хийхгүйгээр" өөрийгөө түрээсэлдэг ЯПОН ЗАЛУУ мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ


38 настай Шожи Моримото гэх япон залууд гэр бүл, эргэн тойрны хүмүүс нь "Юу ч хийхгүй байсан ч дэргэд нь тухтай байдаг хүн" гэж удаа дараа хэлж байжээ. Тиймээс коллежид суралцан, янз бүрийн ажил хийн, ажиллахаас урам хугарч эхэлсэн Шожи өөртөө тохирох өвөрмөц ажлын санаа олсон нь "Юу ч хийхгүйгээр хамт байх" түрээсийн үйлчилгээ гэнэ. Тэр 2018 онд "Юу ч хийлгүй хамт байх залуу" гэх нэртэй твиттер хаяг нээн, хүмүүсийг зохих төлбөр төлөн өөрийг нь түрээслэхийг санал болгосон нь өнөөдөр мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ.

Шожи энэ тухайгаа BBC-д өгсөн ярилцлагадаа "Би үнэхээр юу ч хийдэггүй. Яриа эхлүүлэхгүй, онц гойд юм хийж өгөхгүй. Харин асуусан асуултад нь цөөн үгээр хариулдаг. Тэгээд л болоо" гэжээ. 

Шожи 3 жилийн дотор 3000 гаруй хүнтэй уулзан, өөрийгөө "түрээсэлсэн" бөгөөд мянга мянган захиалга ирэх болсон тул тэр цагийн хуваарь гарган, өдөрт дээд тал нь 3 уулзалт байхаар төлөвлөх болжээ. 

Тэр захиалагчийнхаа дэргэд нь зүгээр л сууж, "хань болж", хийж буй зүйлд нь тусалж, галт тэрэгний буудал дээр үдэн өгч, тосон авч, хамтдаа сүнстэй байшинд орж, гэрийнхэнтэй нь танилцаж, бүр ганцаардсан төрсөн өдрийн эзний бялуун дээрх лааг нь үлээлцэж байсан гэнэ. 

"Хүмүүс надад өөр өөр зорилгоор ханддаг. Зарим нь ганцаардсан, зарим нь хаа нэг тийшээ ганцаараа очихоос айсандаа ч юм уу түлхүү ханддаг. Би тэдний найз, хамтрагч нь биш зүгээр л ганцаардлыг нь нөхөж хэн нэгэн байхыг хичээдэг" гэж тэр хэлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Шожи гучаад насны нэгэн эмэгтэйтэй уулзсан бөгөөд ганцаараа явж харагдахаас ичсэндээ түүнийг дуудсанаа илэрхийлжээ. Тэд чимээгүй, юу ч ярилгүй суугаад аяга кофе л ууцгаагаад салжээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
16 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
6
1
0
1
0
3
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.17 66.181.181.126

Юу ч хийхгүй, юу ч ярихгүй бол ёстой ашиггүй түрээслэгч бнашдэ. Ганцаардсан хүмүүстэй ярьж байж тайвширч айж бгаа хүмүүсийг хамгаалж чадах бие бялдар сайтай фитнессээр хичээллэдэг бакь залуу байх хэрэгтэй шдэ. Ийм чөрийсөн ашиггүй гонзгой ямар хэрэгтэй юм. Ккк

0 Хариулах


Зочин 2022.01.13 36.90.170.133

uuuu aldiin bn

0 Хариулах