Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Холливудыг орхиж, тэс өөр газраас амьдралаа шинээр эхэлсэн 10 АЛДАРТАН


Нэр алдрыг эд хөрөнгө, амжилтаас гадна олон нийтийн шүүмжлэл, хэвлэлийн дарамт дагадаг нь үнэн билээ. Тиймдээ ч одоо дурдах алдартнууд хувийн орон зай, амар тайван амьдралыг эрэлхийлж, өөр улсад аж төрөхийг хүсчээ. 


1. Линдсей Лохан, Арабын Нэгдсэн Эмират улс

Хэвлэлийнхэн амьдралд нь хэтэрхий их анхаарал хандуулж, алхам бүрийг нь мэдээлж байсан нь "Mean Girls" киноны одыг ийм алхам хийхэд хүргэжээ. Линдсей Лохан 7 жилийн өмнө амьдралаа шинээр эхлэхээр Дубай руу нүүсэн билээ. Үүний ачаар тэр хов жив, хэвлэлийн дарамтаас холдож, ажил, амьдралдаа төвлөрөх боломж олдсон хэмээн ярьжээ. 

2. Мадонна, Португал

Байнга шахуу Холливудын улаан хивсэн дээр алхаж харагддаг поп хөгжмийн хатан хаан үнэндээ хэзээ ч Лос Анжелесийн ойролцоо амьдарч байгаагүй. Тэрбээр өмнө нь Нью-Йоркт амьдардаг байсан бөгөөд гэрлэснийхээ дараа Лондон руу нүүсэн билээ. 2017 онд Мадонна хүүгээ өсгөхийн зэрэгцээ шинэ карьераа амжилттай үргэлжлүүлэхийн тулд Лиссабон руу нүүх шаардлагатай болжээ. Тэндээ 4 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө, тусдаа зочны байртай 18-р зууны харш худалдан авч суурьшсан юм.

3. Николь Кидман, Австрали

Николь Кидман Холливудын нүд гялбам тансаг амьдралын оронд цэвэр агаар, амар тайван байдлыг сонгожээ. Тэрбээр 2008 онд Австралид ферм худалдаж авсан бөгөөд одоо ч тэндээ гэр бүлийнхээ хамт амьдарч байна.

4. Жорж Клуни, Итали

Жорж Клуни 2002 оноос хойш Италийн тансаг тосгонд аж төрж байна. Түүний амьдардаг харш 25 өрөө, теннисний талбай, тэр ч байтугай задгай театртай. Италид амьдрахаар шийдсэн нь түүний амьдралыг бүрмөсөн өөрчилсөн гэж алдарт жүжигчин ярьжээ. 

5. Жулиа Робертс, Австрали

Жулиа Робертё 2021 онд Австрали руу нүүсэн. Тухайн үед тэрбээр Жорж Клунигийн хамт гол дүрд нь тоглож буй Ticket to Paradise киноны зураг авалтыг Австралид хийж байжээ. Киноны ажлын улмаас Жулиа Робертс гэр бүлээрээ Сидней рүү нүүсэн гэнэ. Түүнийг Австралид үл хөдлөх хөрөнгө худалдан авч, суурьших сонирхолтой байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. 

6. Натали Портман, Австрали

Түүний тоглосон Thor: Love and Thunder киноны зураг авалт мөн л Австралид хийгджээ. Хэдийгээр киноны ажил дууссан ч Натали Портман Австралид үлдэж, тэндээ суурьшихаар төлөвлөж байгаа гэнэ.

7. Шакира, Испани

Шакира хөлбөмбөгчин Жерар Пикетэй гэрлэснийхээ дараа Испани руу нүүсэн бөгөөд одоо ч тэндээ хоёр хүүгээ өсгөж байна.

8. Памела Андерсон, Канад

Памела Андерсон Ванкувер арлын Ледисмит хэмээх жижигхэн хотод төрсөн бөгөөд 2019 оны долоодугаар сараас хойш тэндээ амьдарч байгаа юм. Playboy сэтгүүлийн од бодибилдингийн тамирчин байсан Дэн Хайхурстыг бие хамгаалагчаар ажилд авсан ч удалгүй хайр сэтгэлийн холбоотой болж, 2020 оны Зул сарын баяраар хуримлажээ. 

Холбоотой мэдээлэл: Памела Андерсоны 9 дэх хуримын зургууд ил болжээ

9. Рианна, Барбадос

Барбадос гаралтай алдарт дуучин эх орон, хамаатан садандаа ихээхэн элэгтэй нэгэн. Анх тэрбээр Барбадост далайн эрэг дагуу тансаг байр түрээсэлж байгаад сүүлд худалдан авчээ. Одоо Рианна Барбадост амьдрах сонирхолтой байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Барбадос улс Хатан хаан II Элизабетыг төрийн эрхээс огцруулж, Бүгд найрамдах засаглалтай улс болсон бөгөөд энэ үеэр Рианнаг "Үндэсний баатар"-аар өргөмжилсөн билээ. 

Холбоотой мэдээлэл: Рианна "Барбадосын "Үндэсний баатар" боллоо

10. Тина Тернер, Швейцарь

Тина Тернер 1995 оноос хойш Швейцарьт амьдарч байгаа билээ. Яг үнэндээ түүнийг амжилтанд хүргэсэн үзэгчид нь америкчууд биш европчууд байсан учраас Холливудаас явахаар шийдсэн гэж тэрбээр ярьжээ. Мөн түүний хайртай эр Эрвин Бах тухайн үед Швейцарьт амьдарч байсан нь түүний шийдвэрт нөлөөлжээ. 

Бонус: Жонни Депп хэсэг хугацаанд Францад амьдарсан.

Жонни Депп Холливудыг төдийлөн таашаадаггүй алдартнуудын тоонд зүй ёсоор багтана. Тэр олон хүн холхисон их хотод байхаас илүү цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, цэцэгс, ургамлыг харах дуртай гэнэ. Жонни Депп жүжигчин, дуучин Ванесса Шантал Парадистай хамт Францын өмнөд хэсэгт орших нэгэн жижиг тосгонд 2012 он хүртэл амьдарчээ. Хос хоёр салсны дараа уг газрыг худалдсан юм. 

Эх сурвалж: Brightside

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
11 цагийн өмнө
“SocialPay”-д найзуудаа уриад урамшуулал аваарай
3
16 цагийн өмнө
Цагдаагийн постон доор "Чаддаг юм бол намайг бариарай" гэж бичээд баривчлагджээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Уржигдар
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Уржигдар
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

aaa 2022.01.17 27.32.112.97

australia d amidarch bgaach end bgaa oduudtai taarahgui l bn daaa.

0 Хариулах