UBLife Logo
Кино

Шөнө орой үзэхэд кайфтай "Netflix"-ийн 7 болзооны шоу

Шөнө орой үзэхэд кайфтай "Netflix"-ийн 7 болзооны шоу

Болзооны шоу үзэх нэг талаасаа үнэхээр сонирхолтой байдаг. Бид хүмүүсийн бодол санаа, шийдвэр, сонирхол гээд маш олон зүйлийг харж болдог бөгөөд итгэмээргүй зүйл хийхэд нь шоконд орж, ярилцах улам л сонирхолтой болдог. Хэрэв танд хов жив хэрэгтэй бол энэ шоунуудаас найзуудтайгаа цуг үзээрэй.


1. Single's Inferno

Нэг нэгнээ үл мэдэх 9 ганц бие залуус арал дээр хүрэлцэн ирнэ. 5 залуу, 4 бүсгүй тэнд хонох үедээ ямархан драматай нүүр тулахыг та үзээрэй. Хэн хэнд татагдаж, хэн өөрөөсөө түлхэж, юу болох бол?

2. Love is Blind

Энэ бол нэг нэгнээ заавал харах шаардлагагүй болзооны шоу юм. Тэд зузаан хананы цаанаас нэг нэгнээ мэддэг болох бөгөөд энэ нь гайхалтай туршилт байх болно.

3. Dating Around

Нэг хүн таван сохор болзоонд явах бөгөөд дахин нэг удаа болзох хүнээ сонгох хэрэгтэй болно. Үзэж буй хүмүүст хэнийг сонгох бол, хэн нь илүү тохирох вэ гээд тааж бодох олон зүйл гарч ирнэ.

4. Too Hot to Handle

Нэг байшинд бөөнөөрөө цугласан залуус хоорондоо дурлалцаж бас муудалцахыг үзэх болно. Гэхдээ тэд тэнд байхдаа бие биетэйгээ дотно харилцаанд орохгүй байх ёстой гэсэн дүрэмтэй. Заримд нь энэ үнэхээр хэцүү байх болно.

5. Married at First Sight

Нэг нэгнээ үл мэдэх хоёр хүн анх удаа уулзаж, шууд л гэрлэнэ. Нийт 8 долоо хоногийг хамт өнгөрүүлсний дараа тэд үргэлжлүүлэн цааш хамт бай чадах эсэхээ шийддэг байна.

6. Back With the Ex

Буцаад экстэйгээ нийлэх боломжтой болсон 4 ганц бие хүн үүнд оролцоно. Хортой харилцаа эрүүл сайхан харилцаа болон өөрчлөгдөж, хуучин бүхэн шинэ адал явдлыг хүлээж авч, тэд эргэн хамт байж чадах уу? 

7. Love On the Spectrum

Энэхүү шоунд аутизмтай ганц бие хүмүүс жинхэнэ хайраа олохыг оролдох бөгөөд хөгжилтэй, сэтгэл сэргэм, үзэхэд үнэхээр сонирхолтой байх болно. Мэдээж мөн оролцогч болгонд аз жаргалтай төгсгөлийг хүсэж дэмжиж үзэх нь танд кайфтай байх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.