UBLife Logo
Дэлхий

Бүтэн арлыг 32 хоногт тойрох 700 км явган аяллын зам нээгджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Бүтэн арлыг 32 хоногт тойрох 700 км явган аяллын зам нээгджээ

Канадын зүүн эрэгт орших Хунтайж Эдвардын нэрэмжит муж аралд явган болон дугуйт аялагчдад зориулсан 700 км урт зам нээгджээ. Далайн эрэг дагуу үргэлжлэх уг зам нь хэд хэдэн сууринд байрлах 32 хэсгээс бүрдэх бөгөөд арлыг бүтэн тойрох урттай гэнэ. 

Уг арал нь Канадын хамгийн жижиг муж бөгөөд зорин очих жуулчдын тоо эрс багасаж буйг харгалзан ийм урт хэмжээний аяллын замыг бүтээжээ. 

700 км замд элсэрхэг ой мод, наран шарлагын газар, үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрууд, сонирхолтой жижиг хотуудын зогсоол бий. 

Арлыг бүтэн тойроход ойролцоогоор 32 хоног шаардагдах бөгөөд тавдугаар сараас аравдугаар сар хүртэлх дулааны улиралд явган болон дугуйн аялал хийх тохиромжтой нь жуулчдын анхаарлыг татаад байна. 

Дэлхийн хамгийн урт явган аяллын зам нь Өмнөд Африкийн Кейптаунаас ОХУ-ын Магадан хот хүртэл үргэлжлэх 22,387 км зам билээ. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.