Найруулагч Бун Жун Угийн шинэ кинонд Роберт Паттинсон гол дүр бүтээнэ
Оскарын шагналт найруулагч Бун Жун У шинэ киноны ажилдаа орж, "Warner Bros"-тэй хамтран ажиллахаар болжээ. Зохиолч Эдвард Эштоны "Mickey7" шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн уг бүтээлийн гол дүрд Роберт Паттинсон тоглох тухай "Variety" болон "The Hollywood Reporter" мэдээллээ.
2020 онд Оскарын шагналаас "Шилдэг найруулагч", "Шилдэг кино" тэргүүтэй 4 төрөлд шагнал хүртсэн "Parasite" киноны найруулагч Бун Жун У нь 2019 оноос хойш шинэ кино гаргаагүй ч хэд хэдэн романаас сэдэвлэсэн бүтээлд ажиллаж буйн нэг нь "Mickey7" юм.
"Mickey7" романд мөсөн гарагийг колоничлохоор илгээсэн туршилтын ажилтны түүхийг өгүүлэх агаад роман хэлбэрээр энэ оны хоёрдугаар сард хэвлэгдэх гэнэ.
Бун Жун У: Хамгийн аймшигтай нь ирээдүйд ч баян ядуугийн ялгаа алга болохгүй
booomer 2022.01.20 202.131.225.20
booroooo :O
0 0 Хариулах