Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөлбөмбөг: Камерун, Коморын арлуудын хооронд явагдсан тоглолтын үеэр зургаан хүн нас барав


Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэлж, энэ тэмцээнд анх удаа өрсөлдсөн ч хэсгийн сүүлийн тоглолтдоо анхны гоолоо бүртгүүлж, анх удаа хожил байгуулж хэсгээсээ шалгарсан Коморын арлуудын баг болон Камеруны шигшээ багууд шөвгийн 16-д хоорондоо таарч тоглосон юм.

Камеруны "Олембе" цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө явагдсан уг тоглолтыг 50,000 орчим хүн үзэхийг оролдсон гэж албаны хүмүүс мэдэгдэв. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах эмх замбараагүй байдлын улмаас хүмүүс шахагдаж, зургаан хүн амиа алджээ. Мөн 40 орчим хүн шархадсан байна.

Сувилагч Олинга Пруденсийн мэдээлснээр “Гэмтсэн хүмүүсийн заримынх нь биеийн байдал тун хүнд байгаа” ажээ. Тоглолт явагдсан "Олембе" цэнгэлдэх хүрээлэн 60,000 хүний багтаамжтай боловч коронавирусийн халдварын улмаас 80 хувийн дүүргэлттэй байв. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Африкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нар гэмтсэн хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахаар болжээ. "Бид Камеруны Засгийн газар болон тэндэхийн тоглолт зохион байгуулах хороотой байнгын холбоотой байгаа" гэж Африкийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдээд байна.

Английн "Эвертон" клуб цэнгэлдэхийн гадаа амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Тус клуб твиттер хуудсаараа  "Эвертоны бүх хүмүүсийн сэтгэл, залбирал Камерун, Коморын арлуудын хооронд явагдсан тоглолтын үеэр амиа алдсан хөгжөөн дэмжигчдийн гэр бүл болон эмгэнэлт үйл явдалд нэрвэгдсэн бүх хүмүүстэй хамт байна. Хүндлэл" хэмээн жиргэв.

Уг тоглолтод Камеруны шигшээ баг 2:1-ээр хожиж тэмцээний шөвгийн наймд шалгарсан юм. Карл Токо Экамби, Винсент Абубакар нар Камеруны шигшээ багаас гоол оруулав.

Коморын арлуудын шигшээ багийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2005 онд анх хүлээн зөвшөөрсөн. Тэд дэлхийн чансааны 132 дугаар байрт эрэмблэгдэж байгаа бөгөөд Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээнд анх удаа оролцсон нь энэ билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
2
4 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
3
6 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.