19 настай өсвөрийн нисгэгч Зара Рутерфорд 5 сар буюу 155 өдрийн турш дэлхийг тойрон нисэж, агаарын замаар дэлхийг тойрсон хамгийн залуу эмэгтэй нисгэгч боллоо. Бельгийн нисгэгч Зара Рутерфорд нь аяллаа 2021 оны наймдугаар сард Бельгийн Кортрийк хотоос эхэлсэн бөгөөд цаг агаарын таагүй байдлын улмаас төлөвлөсөн хугацаанаасаа 2 сарын дараа ийнхүү газарджээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/759f1125ba813549a0cc0e46bbf7b852.jpg)
Зара Рутерфорд нь 14 настайгаасаа нисгэгчээр сурч эхэлсэн бөгөөд микро агаарын хөлгөөр дэлхийг бүсэлхийгээр нь тойрон аялжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/632b886b2a093a04b3a8e295abb298d2.jpg)
Тэр хэд хэдэн бүсэд цаг уурын таагүй нөхцөл болон визний асуудлаар гацсан ч дахин хөөрч чадсан гэнэ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/46b5f0d44b8bdd69c86533a018338883.jpg)
Түүнээс өмнө АНУ-ын эмэгтэй нисгэгч Шаэста Вайз 30 настайдаа энэ хэмжээний агаарын замыг туулж байв. Харин эрчүүдийн дээд амжилтыг 18 настайдаа дэлхийг тойрон ниссэн Трэвис Людлоу эзэмшдэг аж.
Эх сурвалж: guinnessworldrecords.com