Хүн бүрийн нүд, үс, арьсны өнгөнөөс шалтгаалан өөр өөр өнгө зохидгийг та анзаарч байсан уу? Тэгвэл өөрийн төрөлхийн өгөгдөлд тулгуурлан дараах улирлын аргаар зохих өнгөө олоорой.
Улирлын өнгөний хослол гэж юу вэ?
"Өвөл" (winter), "зун" (summer), "хавар" (spring), "намар" (autumn) гэх өнгөний хослолуудаас өөрт зохих хослолыг тодорхойлж, нүүр будалт болон хувцас загвараа бүрдүүлэх арга юм.
Нүд, үс, арьсны суурь өнгөнд тулгуурлан өөрийн өнгөний хослолыг бүрдүүлэх уг арга нь 1920-иод оны үед АНУ-д анх бий болсон бөгөөд орчин үед стилистүүд ихээр зөвлөх болжээ.
Алхам 1. Арьс, нүд, үсний өнгөө тодорхойлох
- Арьс
Нэн түрүүнд таны арьс хүйтэн, дулаан аль шинжинд хамаарахыг тогтооно.
Хүйтэн (Cool): Таны арьс ерөнхийдөө хүйтэн цайвар туяатай бөгөөд ухаа ягаан, цэнхэр, цагаан суурьтай. Энэ төрлийн арьс хурц наранд амархан түлэгдэх гээд байдаг.
Дулаан (Warm): Таны арьс ерөнхийдөө шар туяатай бөгөөд бор, шаргал, улаан суурьтай байж болно. Энэ төрлийн арьс хурц наранд амархан борлодог.
Хэрвээ та аль төрөлд хамаарахаа шийдэж чадахгүй байвал эргэн тойрны хүмүүстэйгээ өөрийгөө харьцуулаад үзээрэй. Мөн цагаан цаасанд гар, нүүрээ харьцуулан тодорхойлж болох юм. Аль аль төрөлд нь хамаарч байвал "саармаг" (neutral) төрлийн арьстай байж магад.
- Нүд
Хүйтэн (Cool): Таны нүд саарал, ногоон, цэнхэр, хар, ногоон, хар бор
Дулаан (Warm): Таны нүд бор, хүрэн, хүрэн бор, цайвар цэнхэр, цайвар ногоон
- Үс
Хүйтэн (Cool): Таны үс хар, саарал, зөөлөн бор, цайвар шаргал, гүн улаан
Дулаан (Warm): Шаргал, хүрэн бор, алтлаг шаргал, ухаа бор, улаан шаргал
Алхам 2. Ерөнхийдөө хүйтэн, дулаан аль төрөлд хамаарахаа тооцоолох
Дээрх алхмыг хийсний дараа хүйтэн, дулаан төрлийн аль нь их байгааг тодорхойлоорой.
Жишээ нь, та бор арьстай, хүрэн бор нүдтэй бол "дулаан" төрөлд хамаарна. Үс, нүд, арьсны дор хаяж 2 нь давамгайлж буй төрөлд та хамаарна гэсэн үг.
Алхам 3. Үс арьсны ялгааг тодорхойлох
Хүйтэн (Cool): Таны үс арьснаасаа төдийлөн ялгаагүй эсвэл илүү цайвар
Дулаан (Warm): Таны үс арьснаас илт ялгаатай буюу илүү бараан
Алхам 4. Өөрийн "улирлыг" тодорхойлох
Доорх асуултад хариулан өөрийн улирлыг тодорхойлоорой. Үндсэн 4 улиралд суурилсан дараах 12 төрлийн өнгөний хослол бий.
Алхам 5. Өөрийн өнгөний хослолыг мэдэж авах
Дээрх зааврын дагуу улирлаа тодорхойлсон бол өөрт тохирох өнгийг туршиж, нүүр будалт болон хувцас загвараа бүрдүүлээрэй.
Өвөл (winter):
Хавар (spring):
Зун (summer):
Намар (Autumn):
Эх сурвалж: Vogue, The Concept Wardrobe