UBLife Logo
Newsfeed

Украины амьтны хүрээлэнгийн амьтдыг аюулгүй байлгахын тулд Польш руу нүүлгэжээ

Ub.life
Ub.life
Украины амьтны хүрээлэнгийн амьтдыг аюулгүй байлгахын тулд Польш руу нүүлгэжээ

Украины нөхцөл байдлаас шалтгаалан арслан, цөлийн ирвэс, бар тэргүүтэй амьтны хүрээлэнгийн амьтдыг Польшийн амьтны хүрээлэн рүү шилжүүлжээ. Ачааны машинд зөөвөрлөсөн зургаан арслан, зургаан бар, хоёр цөлийн ирвэс зэрэг амьтад саяхан Польшид газарджээ. 

Украины амьтны хүрээлэнгийн ажилтан Малгорзата Кодила:

“Житомир хот болон бусад хотуудад болж буй бөмбөгдөлтийн бүсээс зайлсхийхийн тулд бид ихэнх замыг тойрч явсан. Бөмбөгдөлтийн улмаас замуудад том том нүх үүсэж, эвдэрч гэмтсэн тул том машин явах бараг л боломжгүй болсон. Амьтдаа аюулгүй авчирсандаа итгэж ч чадахгүй байна” гэжээ. 

Ажилтнууд 17 настай хөгшин бард санаа зовж байсан ч энэхүү урт аяллыг бүх амьтад, бяцхан барын бамбар хүртэл амжилтай туулж чаджээ.

Өмнө нь зэрлэг амьтантай ажиллаж байгаагүй гурван хөгшин эр  замын турш жолоочид тусалсан бөгөөд  эх орноо хамгаалахын тулд Киев хот руугаа буцан явжээ.

Польшийн Познан хотод амьтдыг хэсэг амраасны дараагаар өрнө зүг рүү явуулж магадгүй, Бельгийн амьтан хамгаалах газар амьтдыг хүлээн авахыг зөвшөөрсөн гэжээ.  

Эх сурвалж: 9gag

Нийтэлсэн: Э.Талстболор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.