Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн талаар залуус мэдвэл зохих 6 ЗҮЙЛ


Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь өнгөрсөн оны долоодугаар сарын 2-ны өдөр батлагдаж, энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Уг хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, ажил олгогч болон ажилтны үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршдог. Тус хуулийн шинэчилсэн найруулгын талаар залуу хүн та заавал мэдвэл зохих зургаан зүйл, заалтыг онцлон хүргэж байна. 

  1. Дагалдан, туршилтаар цалингүй ажиллах ёсгүй

Шинээр ажилд орж байгаа залууст хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь тэднийг туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж эсвэл дагалдан ажилтан нэрийн дор олон сараар бага цалин хөлсөөр ажиллуулах, дараа нь үндэслэлгүй халах зэрэг юм. 

Тэгвэл шинэ хөдөлмөрийн хуульд дагалдан ажилтан ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтнаас багагүй, эсхүл тухайн ажилтны цалингийн 70 хувиас багагүй хэмжээгээр цалинжих ёстой. Мөн туршилтаар ажиллаж байгаа ажилтанд тус ажлын байрны үндсэн цалинг бүтнээр нь олгохоор хуульчилсан бөгөөд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг гурван сараас илүүгүй байхаар заажээ. 

  1. Хугацаат цэргийн жинхэнэ алба хаах үед ажлын байрыг хадгална

Хөдөлмөрийн тухай өмнөх хуульд ээлжийн амралттай, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй гэх мэтчилэн тохиолдлуудад ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байсан бол шинэ хөдөлмөрийн хуульд хугацаат цэргийн жинхэнэ алба хааж байгаа ажилтны ажлын байрыг хадгалах зохицуулалт шинээр нэмэгджээ. 

Хэрэв ажилтан заасан хугацаанаас хойш ажлын 15 өдрийн дотор ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно.

  1. Долоо хоногийн ажлын цаг 56 цагаас хэтрэхгүй

Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 56 цаг бөгөөд нэг өдөрт ажиллах илүү цаг дөрвөөс хэтэрч болохгүй. 

  1. Шинэ аавуудад 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгоно

Шинээр төрсөн хүүхдээ өлгийдөн авч байгаа эцэг эхчүүдэд зориулсан жендэрийн мэдрэмжтэй нэгэн заалт нь “Эцгийн чөлөө” юм. Шинэ аавуудад хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох зохицуулалт шинээр орсон юм.

  1. Ээлжийн амралт зургаан сарын дараа үүсдэг боллоо

Урьд нь ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 11 нэг ажилласан тохиолдолд ээлжийн амралт эдлэх эрх үүсдэг байсан бол шинэ хуулиар энэ эрх зургаан сарын дараа үүсдэг болсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр буюу энгийн ажилтныхаас таван өдрөөр илүү байх аж. 

Хэрэв та ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. 

  1. Цалин хөлсний задаргааг цалин олгох бүрд мэдэгдэнэ

Сар бүрийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ХХОАТ хэрхэн, ямар дүнгээр хасагдаж байгаа, илүү цагийн ажлыг хөлсийг хэрхэн тооцож байгаа гэх мэтчилэн цалин хөлсний задаргааг хүмүүс тэр бүр мэддэггүй. Иймд сар бүр тухайн сарын цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ажилтанд мэдэгдэх үүрэгтэй болжээ.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Авторын булан: Эрдэнэбүрэнгээс Эг тийш хөдөллөө
2
2022.08.06
Авторын булан: Ван И халуун цэгээс Монголыг зорив
3
2022.08.06
Hackathon 2022 | ХААН Банкны хамт олон дижитал хөгжилд хөтлөх инновацлаг санаагаар урал...
санал болгох
1
2 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
2 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.