Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд салбараа нээсэн Элон Маскийн “Starlink”-ийн тухай бид юу мэдэх вэ?


Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” нэртэй компанийг бүртгэж авсан буй. Эцсийн эзэмшигчээр нь Элон Маск, түүний байгуулсан “Space Exploration Technologies Corp.”-ийг нэрлэсэн уг бүртгэлд гүйцэтгэх захирлаар нь Лорен Эшли Драйер гэх эмэгтэй ажиллана гэжээ. Механик инженерийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй Л.Драйер “Space Exploration Technologies Corp.” буюу “SpaceX”-д 15 дахь жилдээ ажиллаж байгаа аж. 

Өдгөө тэрбээр “Starlink”-ийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан ахлах захирлаар ажилладаг байна. Литва улсад нээгдсэн “Starlink”-ийн салбар компанийн гүйцэтгэх захирал, Аргентин улсад нээгдсэн салбар компанийн орлогч захирлаар мөн тэрбээр бүртгэгдсэнийг үзэхүл “Starlink” олон улс дахь салбар компаниудынхаа захирлаар толгой компанид томоохон удирдах алба эрхэлдэг хүмүүсээ томилж буй бололтой. 

Энэ нь “Starlink”-ийн өндөр хурдны интернэт Монголд орж ирнэ гэж үзэх үндэслэл болж байна. Интернэтийн үйлчилгээ сул, тогтворгүй, эсвэл бүр нэвтрээгүй газруудад уг үйлчилгээг нэвтрүүлэх, илүү хүртээмжтэй болгох зорилготой “Starlink” бол хиймэл дагуулд суурилсан систем юм. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад албан ёсоор бүртгэгдээд буй уг үйлчилгээг дэлхийн тойрог зам дахь 2200 хиймэл дагуулын тусламжтайгаар хүргэж байгаа аж. “Starlink” хиймэл дагуулынхаа тоог 12 мянга болгохоо зарласан бөгөөд 2019 оны аравдугаар сард АНУ-ын Харилцаа холбооны зохицуулах хороо (FCC) “SpaceX”-ийг төлөөлөн Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-д хандаж нэмэлт 30 мянга хүртэлх хиймэл дагуул нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн. 

Элон Маск “Starlink”-ийг “хэдхэн сарын дараа гэхэд дэлхий даяар нэвтэрсэн байна” хэмээн өнгөрсөн зургаадугаар сард ам гарсан боловч өдгөө нийт хэрэглэгчдийнх нь 80 хувь нь Хойд Америкт бүртгэлтэй буй. Үлдсэн 20-ийн 18 нь Австрали, Шинэ Зеланд, Европт бүртгэлтэй аж. Дэлхийн олон улс, тэр дундаа буурай, хөгжиж буй орнууд өндөр хурд бүхий уг интернэтийг хүлээж байгаа хэдий ч тус компани шинэ зах зээл дэх үйлчилгээгээ хөгжүүлэхээс илүү, нэгэнт өргөн хүрээнд нэвтэрсэн буюу хөгжингүй орнуудын зах зээлдээ илүү анхаарч байна хэмээн шинжээчид шүүмжилжээ. 



Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ганцаардсан хүмүүс рүү сайхан амрахыг хүссэн мессеж бичиж орлого олдог эмэгтэй
2
2022.05.13
Испани улс эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр амралт олгодог болно
3
2022.05.12
Цар тахлаас 2 жилийн дараа Хойд Солонгост коронавирусийн АНХНЫ тохиолдол бүртгэгдлээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
8 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
9 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.