Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь


Аймшгийн кино хэсэг зуур л анхаарал татаж, айлгаж цочоон, зүрх савлуулахаас өөр сургамжгүй мэт санагддаг уу? Тэгвэл Reddit-ийн уншигчид аймшгийн киноноос ч суралцаж, сургамж авч болдгийг дараах баримтуудаар дамжуулан хуваалцжээ. 

1. Хайртай хүмүүсээ байгаа дээр нь хайрлаарай 

Зарим аймшгийн киноны гол дүрүүд ухаангүй үйлдэл хийж, санаанд оромгүй сонголт гаргадаг ч ухаалаг киноны гол дүрүүд хүссэндээ хүрэхийн тулд гайхмаар ухаалаг үйлдэл хийн, киноны турш амьд үлдэн хайртай хүмүүсээ аврах нь бий. Тэгвэл аймшгийн киноны үзэгчид ч тэдний үйлдлээс суралцан, хүнд хэцүү цаг үед хэрхэн хайртай хүмүүсээ хамгаалах аргад суралцдаг.

Жишээ кино: Scream (1996)

2. Одоодоо талархалтай байх

Амьдрал хэзээ ч дуусашгүй мэт ханддаг хүмүүс аймшгийн кино үзээд одоо цаг, өнөөдрөө илүү их хайрладаг. Байж боломгүй аймшгийн дүр зураглал харсны дараагаар амьд байх, амьдралыг таашаах нь л сайхан зүйл гэдгийг ухаарах болно.

Жишээ кино: Saw (2003) 

3. Найзууд нэгэндээ туслах хэрэгтэй

"Аймар" зүйлстэй нүүр тулан тэмцэх үед нэгнээ түших, туслах найз нөхөдтэй байх ямар сайхан гэдгийг аймшгийн киноноос харж болно.

Жишээ кино: It: Chapter Two 

4. Уй гашуу, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

Уй гашуу, харуусал, гуниг гутрал, санан дурсах шаналалгүй амьдрал хаана ч үгүй. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлтэйгөө эвлэрч, түүнийгээ илэрхийлж, дасан зохицож, сэтгэлийн хатаар даван гарах л хэрэгтэй...

Жишээ кино: The Babadook 

5. Дотоод зөн совингоо сонсох

Муу зүйлийг зөгнөх, муу муухай үйл явдал тохиох нь дээ гэсэн мэдрэмжээ илүү сонсон, угтан ирэх аюулаас өөрийгөө аварч болох юм. 

Жишээ кино:  Halloween (1978)

6. Хувиа хичээх нь хамгийн муухай

Амиа бодож, өөрийнхөө төлөө л явсаар эцэст нь муу муухайгаар дуусдаг аймшгийн киноны дүрүүдийг санаж байна уу? Муу зүйл хийвэл хариу нь заавал ирдэг шүү дээ.

Жишээ кино: Drag Me to Hell (2009)

7. Юмсыг илүү ухаалгаар бод

Хамгийн ухаалаг аймшгийн киноны дүрүүд хэрхэн логиктой, шийдэмгий, зоригтой, ухаалаг шийдвэр гаргадагчлан аливаа зүйлсийг харагдаж буйгаар нь бус цаад нарийн утга дэс дарааллаар нь бодоход суралцана. 

Жишээ кино: Nancy (A Nightmare On Elm Street)

8. Өөрийгөө илүү ойлгох

Дотоод дуу хоолойтойгоо тэмцэлдэн, өөрийн муу муухай талуудтайгаа зөрчилдөх сэтгэл зүйн триллер төрөлд хамаарах аймшгийн кино олон. Тэр үед өөрийгөө болон эргэн тойрноо илүү ойлгох нь чухал. 

Жишээ кино: Urban Legend

9. Гар утсаа цэнэглэлгүйгээр гэрээсээ холдох хэрэггүй

Цэнэггүй гар утастай аймар нөхцөл байдалд ордог дүрүүдийг санаж байна уу? Тэгвэл гар утасгүй, холбоо барих хэрэгсэлгүйгээр өөрөө өөрийгөө хэзээ ч бүү хүнд нөхцөл байдалд оруулаарай. 

Жишээ кино: Scream 6

10. Ямар ч нөхцөл байдалд тайван байх нь хамгийн чухал

Сэтгэл түгшээм, цочром хүнд нөхцөл байдалд хүмүүс сэтгэл хөдлөлдөө автаж гэнэтийн шийдвэр гаргах нь бий. Тэгвэл ямар ч нөхцөл байдалд тайван хандах нь хамгийн ухаалаг болохыг аймшгийн киноноос суралцаж болох юм. 

Жишээ кино: The Ring 

Эх сурвалж: Screenrant.com


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.05.16 66.181.164.138

Ийм байдал тохиолдвол салж явж болохгүй...

0 Хариулах