Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ганцаардсан хүмүүс рүү сайхан амрахыг хүссэн мессеж бичиж орлого олдог эмэгтэй


Хятадын Гуандун мужид амьдардаг Вонг Бийнг гэх эмэгтэй өөрийн амьдралын туршлагаас улбаалан нэгэн сонирхолтой үйлчилгээг эхлүүлжээ. Тэрбээр 10 жилийн өмнө нойргүйдэл, ганцаардалдаа шаналж явахдаа өөртөө нь адил анхаарал, хайр халамжаар дутагдсан хүмүүст туслах үйлчилгээг бодож олжээ. Вонг Бийнг 2012 онд нэгэн интернэт худалдааны компанид ажилладаг байсан бөгөөд тэр үеэс Taobao онлайн худалдааны сайт дээр хаяг нээж, хүмүүс рүү сайхан амрахыг хүссэн мессеж бичих үйлчилгээг эхлүүлжээ. 

10 жилийн хугацаанд тэрбээр нийт 30,000 гаруй мессеж илгээсэн ба нэг бүрээс нь 1 юань (15 цент)-ийн төлбөр авдаг болжээ. Захиалга ихтэй үед нэг шөнийн дотор 300 мессеж бичсэн тохиолдол ч гарч байжээ. Вонг Бийнг энэ ажлаасаа ойролцоогоор 4415 доллартай тэнцэхүйц орлого олсон хэмээн ярьжээ. Түүний үйлчлүүлэгчдийн дунд хорт хавдартай өвчтөн, өрх толгойлсон эцэг, эхтэй гэр бүлд өсөж буй хүүхдүүд, гэр бүлийнхэндээ буруугаар ойлгогдсон ЛГБТИК+ хүмүүс ч байдаг аж. 

Тэр найрсаг, товч хэлбэрээр сайхан амрахыг хүссэн мессеж илгээдэг бөгөөд зарим тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр тэдэнд тохиолдсон явдал, хувийн амьдралд нь тулгуурлан 200 хүртэлх тэмдэгтээс бүтсэн урт мессеж бичих нь ч бий гэжээ. Тэр бүү хэл өрөө барагдуулахыг сануулсан, дургүй хүмүүсээ хараан зүхсэн, экс найз залуу, бүсгүйгээ мөрдсөн мессеж бичүүлэх хүсэлт ч үйлчлүүлэгчдээс нь ирдэг байна. 

Түүнийг үнэ төлбөргүй мессежээр ашиг олж байна гэж шүүмжлэх хүмүүс байхад эсрэгээрээ түүнд талархах хүмүүс ч байдаг гэнэ. 

"Сайхан амраарай гэдэг зурвас бол шөнө ганцаардаж буй хүмүүст гэрэлт цамхаг юм" гэсэн магтаалын үг нэгэн үйлчлүүлэгчээс нь ирж байжээ. Тиймээс Вонг Бийнг танихгүй хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, туслахын зэрэгцээ өөртөө бага ч болов орлого олдог энэ бизнесээ үргэлжлүүлнэ гэж ярьсан байна. 

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.