Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?


Номын хорхойтон, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг Номын баяр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Төв талбайд зохиогдох гэж байна. Хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-50 хүртэлх хувиар хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч шүүрэн авч болох юм. Зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан авах ховор тохиол бүрдэх номын баярт очихоосоо өмнө хямдралын мэдээлэлтэй танилцаарай.

Интерном номын дэлгүүр

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг номууд 10-40% хямдрах бөгөөд онцлох номын багцууд 30-50 хувь хямдарчээ. Мөн уламжлал ёсоор англи номууд тэдний асарт худалдаалагдахыг онцлууштай.

ЗурагТайлбар




Онцлох шинэ ном: "Мастер маргарита хоёр"

Альфа номын дэлгүүр

Тус дэлгүүрийн номууд 30, 50 гэх мэт хувиар хямдрах бөгөөд 1+1 урамшуулалтай номууд ч бий. Мөн Top Fan бүртээ бэлэгтэй гэсэн шүү. 

Онцлох шинэ ном: Зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлүүд

Тагтаа паблишинг 

Тус паблишинг Үндэсний номын баярыг тохиолдуулан бүх номоо 15-30 хүртэлх хувиар хямдруулжээ. Мөн "Тагтаа Review" сэтгүүлийн хэвлэгдэн гараад буй хоёр дугаар багцаараа 30 мянган төгрөгийн үнэтэй болжээ.

Үндэсний номын баяраас онцлох нь: Тагтаа паблишинг

Аз Хур номын дэлгүүр

Болор судар хэвлэлийн газрын бүх номууд 20% хямдралтай. "Бүх" гэдэг нь үнэхээр л бүх номоо хэлсэн гэсэн шүү.

Онцлох шинэ ном: "Манхан" 

Нэпко Хэвлэлийн Газар

31 дэх удаагийн хаврын номын баярт тус хэвлэлийн газрын бүх номууд 20-40% хямдрах бөгөөд талбайн баруун урд хэсэгт байрлана. 

 Онцлох шинэ ном: "Хөсрий нэртийн түүх"

Chimee publishing

Тус паблишингийн асраас зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн өгүүллэгийн бүрэн түүврүүдийг хямдралтай үнээр худалдан аваарай. 

Онцлох шинэ ном: "Муурын байшингуудын түүх" 

Нахиа - Хүүхдийн номын редакц

Тус редакцийн хүүхдийн номууд 10-33% хямдарчээ. Хүүхдийн шинэхэн бүтээлүүд ч хямдрах бөгөөд дараах "Хүүхдийн философийн цуврал"-ын 3 номыг багцаар нь 29000₮-өөр авах боломжтой.

Хуучин номын асрууд

Номын баярын хамгийн онцлогтой асар яах аргагүй хуучин, олдоц муутай номын асрууд билээ. Талбайн аль нэг зүгт байрлах хуучин номын асраар ороод гарахаа мартуузай. 

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Зузаан ном унших ШАЛГАРСАН 5 арга
2
2022.06.23
“Японы яруу найраг” номоос онцлох 17 ШҮЛЭГ
3
2022.06.22
Д.Маралгоо: Аавын зохиолуудад говийн хүмүүс, тэдний аж байдал дүрслэгдсэн байдаг
санал болгох
1
6 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.