Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кейт Мосс экс найз залуу Жонни Деппийн шүүх хуралд оролцон, түүнийг "өмөөрчээ"


Жонни Депп Амбер Херд нарын шүүх хурал эцсийн шатандаа үргэлжилж байна. Амбер Херд мэдүүлэг өгөхдөө Жонни Деппийг өөрт нь болон өмнөх найз бүсгүйчүүддээ гар хүрдэг байсан, тэдний нэг Кейт Моссийг шатнаас хүчтэй түлхсэн тухай хэлсэн юм. 

Улмаар Жонни Деппийн талын өмгөөлөгчид нэрт загвар өмсөгч Кейт Моссийг гэрчээр дуудан онлайнаар мэдүүлэг өгүүлжээ.

Харин 1994-1998 онд Жонни Депптэй хайр сэтгэлийн холбоотой байсан Кейт Мосс Амбер Хердийн дээрх яриаг үгүйсгэсэн юм.

 "Жонни надад хэзээ ч гар хүрч байгаагүй. Бид үерхэж байхдаа Ямайка руу аяллаар явахад би гэмтэл авсан нь үнэн ч шатан дээр халтираад хөнгөхөн уначихсан юм. Жонни надаас түрүүлж явсан учраас намайг унан хашхирахад л ирсэн. Тэгээд бид эмнэлэг явсан. Жонни надад хэзээ ч гар хүрч, гэмтээж, шатнаас түлхэж байгаагүй" гэжээ.

Кейт Мосс 2012 онд өгсөн ярилцлагадаа "Жоннигоос салах үед намайг харж хандах хэн ч байгаагүй учраас маш их уйлсан. Хэрэгтэй үед тэр үргэлж дэргэд байдаг. Үүнийг нь л би маш их санасан" гэж байв.

Эх сурвалж: NYTimes

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хятад инфлюнсерүүддээ зориулж 31 хориг гаргалаа
2
12 цагийн өмнө
Үр хөндөлт | АНУ-д үүссэн нөхцөл байдлын талаар мэдүүштэй 4 баримт
3
Уржигдар
Монголын загвар зохион бүтээгч бүсгүй Парист загварын шоугаа хийжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.