Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яг одоо болж буй "Би Нэгдий" залуусын өдөрлөгт хийж болох 5 сонирхолтой зүйл


Залуус дуу хоолойгоо илэрхийлэн, хамтдаа нэгэн өдрийг үр дүнтэй, хэлэлцүүлэгтэй, мэдлэг мэдээлэл, оролцоотой, сонирхолтой өнгөрүүлэх "Би Нэгдий" залуусын өдөрлөг яг одоо Үндэсний Соёл амралтын хүрээлэнд байрлах White Rock Center-д үргэлжилж байна. 

Өдөрлөгт хоцорсон, очихоосоо өнгөрсөн гэж бодож байвал 18 цаг хүртэл үргэлжилнэ шүү. Яг одоо ч энд ирээд хийж болох сонирхолтой зүйлсийг нэгтгэн хүргэе. 

#1 Залуусын оролцоот хэлэлцүүлгүүдэд оролцох - "Бүр яг өөрөө" оролцох

Эвентийн гол зорилго бол яах аргагүй хэлэлцүүлгүүд. Залуусын өдөрлөг учраас хурал цуглаан шиг "суугаад" л байх бус залуус бүгд оролцож, танхим дундаас санал гаргах зэргээр маш сонирхолтой болж байна шүү. Яг одоо "Залуус шийдье" хэлэлцүүлэг зохиогдож байна.  

Үргэлжлээд "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" хэлэлцүүлэг, Политэйнмент хэлэлцүүлэг, "Монгол Улсын үндсэн хуулийн 48.1 заалтаар юу өөрчлөгдөв?", "Өөрчлөлт орлоо" зэрэг илтгэл хэлэлцүүлгүүд зохиогдох тул амжаад ирээрэй. Хөтөлбөрийг энд  дарж хараарай. 

#2 Амралтын өдрөөр "chill"-рэх боломж

Залуус цуглаад дуу хуургүйгээр уйтгартай сууж яаж болох вэ? Дуучин Маралжингоо, San Juniper хамтлагийн залуус тоглолтоо үзүүлэхээс гадна комедиан Zola, хөтлөгч Мико нар маш хөгжилтэй хөтлөлтөөр биднийг хөгжөөж байна. Гадаа асарт суугаад DJ-ийн тоглолт сонсон амралтын өдрөөрөө "chill"-рээрэй. 

#3 Дата мэдээллийн үзэсгэлэн үзэх

Үйл ажиллагааны үеэр "ЛИЙД төгсөгчдийн холбоо" ТББ, "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас танилцуулах дүрсжүүлсэн дата мэдээллийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. "Фотомонтаж бол улс төрч, шүүмжлэлт урлаг бөгөөд иргэн танд зориулж байна" долоон уран бүтээлчийн үзэсгэлэн болон үзэгчидтэй хамтарсан бүтээлч воркшоп мөн өдөрлөгийн турш нээлттэй юм шүү. 

#4 "Зугаатай" өдөрлөг 

Эвентийн эхний хэсэг эхлэхэд л нэг талд залуус цуглан бодлого шийдлийн тухай ярилцаж, нэг талд ойрд тааралдаагүй танилуудаараа хөгжилдөж, өөр нэг буланд залуус бүтээлч воркшоп хийж байлаа. 

"Би Нэгдий" залуусын өдөрлөгт оролцоход үнэ төлбөргүй бөгөөд бүртгүүлсэн эхний 200 хүнд уух юм, зууш үнэгүй. Мөн эвентэд оролцож буй хүмүүс дундаас нэг хүнд цоо шинэ Kindle бэлэглэнэ шүү. Мөн хамтрагч байгууллагуудын талаар мэдээлэл авангаа даалгавар биелүүлж олон сонирхолтой гарын бэлэг аваарай. Түүнчлэн тусгайлан бэлдсэн өдөрлөгийн зураг авалтын булангаар зочлох боломжтой.

#5 Бусдыгаа уриалах цаг!

Эвентэд зураг авалтын тусгай хэсэгт залуус зургаа даруулан сошиал сүлжээнд бусдыгаа уриалсаар байна. Найзынхаа, танилынхаа зургийг харсан бол чи ч бас ирээд бусдыгаа уриалаарай. Бидний оролцоо миний оролцооноос эхэлдэг юм шүү. 

 "Би нэгдий" залуусын өдөрлөгөөр уулзацгаая.

#USAID #IRI #TAF #SWYEEPPM #B1D #Бинэгдий

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
2
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
3
2022.06.11
Street style | "Би Нэгдий" залуусын өдөрлөгөөр...
санал болгох
1
1 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
1 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.