Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Авторын булан: Улстөрчдийн ухсан нүхэнд сэтгүүлч, цагдаа хоёр унасаар байх уу


Улаанбаатарын газрын дараагийн мафи

Нийслэлийн захиргаанаас газрын мафитай үзэлцэхээ албан ёсоор зарлалаа. Эхний тулалдаан Богд уулын Зайсан толгойгоос чанх урагш “Дугуй цагаан” гэж олны аманд нэршсэн шавар гэр-амралтын газраас эхлэв. 

“2004 оноос Улаанбаатарт газар зарж баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай тэмцэнэ” гэж Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ олон нийтэд мэдэгдсэн. 

Т.Бадамжунайн мафийн хугацаа дуусаад өөрөө тэтгэвэртээ гарчихсан, бүр оргон зайлаад Монголоос явчихсан. Энэ тохиолдолд түүнтэй хотын дарга Д.Сумъяабазар яаж тэмцэх вэ? Кинонд гардгаар бол, сэжиглэж буй мафийн толгойлогчийг хилийн цаанаас баривчлан ирж, нотлох баримтуудыг бүрдүүлээд хууль шүүхийн байгууллага ял оноох учиртай. Манай улсад ийм хууль байдаг ч бодит амьдралд хэрэгждэггүй. Монгол Улсад газрын мафийн хэргүүд хэзээ ч илэрдэггүй, зүгээр л олон нийтийн өмнө баатар болох гэсэн улстөрчид аймшигтай том нууцлаг мафийн үлгэр хэвлэлээр ярьж байгаад л сонгуульд ялаад дуусдаг жамтай. Тиймээс иргэд Д.Сумъяабазарыг тэдний нэг хэмээн хардаж байгаа нь ч буруу биш юм. 

Манай улсад ийм шударга бус, авлигажсан стандарт үйлчилдэг учраас чухам ийм үед газрын дараагийн мафи үүсэж, хөрөнгөжих учир ургана. Богд ууланд газар өмчлөн барилга барьж буй бизнес эрхлэгчдийн айдсыг ашиглах дараагийн мафийг толгойлох санаа хэн нэгэн томоохон улстөрчид төрсөн байхыг үгүйсгэхгүй. Одоо цагт газар зардаг мафи байна гэж хотын удирдлага хэлж байгаа л бол тэд хэдийн өөр толгойлогчтой, өөр зохион байгуулалтад орж амжсан бололтой.

Хамгийн бодитой байх магадлалтай өөр хар бас байна. Т.Бадамжунай гэж мафийн баримт нотолгоо нь устсан, ял зэм хүлээхээсээ өнгөрсөн, хол суугаа хүн рүү буруу булхайг чиглүүлж олны анхаарлыг тэр зүгт хөдөлгөж, цагдаа хүчнийг дайчилж эхэлмэгц хэн айх вэ? Т.Бадамжунай нар айхгүй. Ер нь тэр мафийн хугацаа нь дуусчихсан болохоор тэдэнтэй нэхэн тэмцэх тухай яриа хүчингүй. Харин өөр хүмүүс айж байгаа. Мөнөөх амралтын газрын гэрүүдийг лантуудаж байхад Богд уулын амуудад барьсан барилгатай хүмүүст өөрсдөө дараагийн ээлж болох түгшүүр үүсэж байгаа. Хэрэв манай улсад шударга ёс гэж байдаг бол “No double standard” үйлчилж, дархан цаазат газарт хууль бусаар бизнес, өмч хөрөнгөтэй болсон бүх хүн барилга байшингаа нураалгах нь тодорхой болчихсон сандралдаж байх ёстой. Тэд одоо авлигын мөнгөө бариад авран хамгаалагч эрх мэдэлтнүүд рүү гүйлдэж байгаа. Монголын бизнесийн соёл ерөөсөө ийм л байсан. Манай улсад ийм шударга бус, авлигажсан стандарт үйлчилдэг учраас чухам ийм үед газрын дараагийн мафи үүсэж, хөрөнгөжих учир ургана. Богд ууланд газар өмчлөн барилга барьж буй бизнес эрхлэгчдийн айдсыг ашиглах дараагийн мафийг толгойлох санаа хэн нэгэн томоохон улстөрчид төрсөн байхыг үгүйсгэхгүй. Одоо цагт газар зардаг мафи байна гэж хотын удирдлага хэлж байгаа л бол тэд хэдийн өөр толгойлогчтой, өөр зохион байгуулалтад орж амжсан бололтой.

Дуугүй цагаан сэтгүүлч, задгай цагаан цагдаа

Сэтгүүлчид Сүхбаатарын талбайд иргэдийн мэдэх эрхийн төлөө цуглаж уржигдар байр сууриа илэрхийллээ. Ингэж цуглах болсон шалтгаан нь Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмааг сурвалжлага хийж байхад нь тухайн газарт ажиллаж байсан цагдаа нар түүний хэвлэн нийтлэх, олон нийтэд мэдээлэл дамжуулах эрхэд зүй бусаар халдан зодож дарамталснаас үүдэв. Сэтгүүлчдийн цуглааны хажууд нь бас нэгэн бэсрэг цуглаан үүсээд тарсан нь “Цагдаа нар ч бас хүн” гэх байр суурийг илэрхийлсэн цагдаагийн алба хаагчдын ар гэр, чөлөөнд гарсан алба хаагчид байлаа. 

Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөргөлдөж, нийгэмд ширүүн маргаан дагуулдаг хоёр ажил мэргэжил байдаг нь цагдаа, сэтгүүлч хоёр боллоо. Цагдаа хууль сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах үүрэгтэй. Сэтгүүлч үйл явдлыг мэдээлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Аль аль нь ариун үүрэгтэй, өндөр хариуцлагатай. Гэвч нэг нь нөгөөтэйгөө сөргөлдөж тэмцэлдэхгүйгээр хийж болдоггүй мэт, таарсан газраа шороо манарган хөөцөлддөг муур, хулганын тавилантай болсон.  

Алхам тутамдаа зөв, бурууг ялгаж гишгэхгүй л бол сэтгүүлч, цагдаа хоёул улстөрчдийн ухсан нүхэнд унах орон хотод амьдран сууна. Гэтэл бас тэрхүү зөв, бурууг энгийн иргэд хэрхэн ялгаж салгах, аль талд гишгэвэл оновчтой болох нь ойлгомжгүй байна. Улстөрчдийн бодлого, шийдвэр стандарт бус байгаа цагт тэд нэг талд дуугүй, чимээгүй сэтгүүлч, нөгөө талд задгай, танхай цагдааг хүссээр байх нь, үр дүнд нь шударга бус явдлууд эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байх нь л тодорхой байна.

Амгалан тайван байдлыг хамгаалах үүрэгтэй цагдаа нар эсрэгээрээ гэмгүй иргэдийг зодсон, хүчирхийлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд ойрхон тарж, ердийн үзэгдэл мэт болжээ. Хууль сахиулагчид үүргээ биелүүлж байгаа нь энэ гээд хууль дүрмийг зөрчих явдал тасрахгүй байна. Сэтгүүлч Г.Гэрэлмаа шавар гэрүүдийг буулгасантай холбогдуулан эргэн тойронд нь үүсэж буй нөхцөл байдлын талаар сурвалжлах гэж очоод цагдаагийн алба хаагчдад эрүүл мэнд болон өмгөөллийн үйлчилгээ авах эрхээ эдлэх боломжгүйгээр олон цаг саатуулагдсан. Сэтгүүлч Г.Гэрэлмаа ямар зорилгоор тэнд очиж мэдээлэл бэлтгэхийг цагдаа нар шийдэх эрхгүй. Гэтэл цагдаа нарт үүрэг өгсөн этгээдээс сэтгүүлч ер хэн ч бай хотын даргын шийдвэрийн дагуу барилга байгууламжийг буулгаж буй тухайн бүсэд нэвтрэх болон үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй алив үйлдлийг таслан зогсоохыг даалгасан. Цагдаа нар энэ тушаалыг биелүүлэх нэрээр сэтгүүлчийн эрх, хэвлэлийн эрх чөлөөнд хууль бусаар халджээ. 

Сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх алив шалтгаан Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хамгаалагдсан байдаг. Шавар гэрүүдийн эзэн хувийн өмчөө хамгаалан тэмцэж байгааг сурвалжлах нь олон нийтийн мэдэх эрх бөгөөд иргэд хотын даргын шийдвэр ба түүнтэй тэмцэж буй хувийн өмчтөний үйлдлийн аль нь зөв, буруу болохыг өөрсдөө дүгнэх эрхтэй. Мэдээлэл бэлтгэснээс болж зөвддөг, эсвэл бурууддаг байх ёсгүй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эл явдлын дараа уучлал гуйж, цагдаа нарт ёс зүйн хичээл орохоо амлав. Хэвлэлийн эрх чөлөөнд цагдаагийн үүрэг бус ёс зүйгүй байдал халгаатай байгааг тэр хүлээн зөвшөөрлөө. Хэвлэлийн эрх чөлөө, цагдаагийн ёс зүй гэж яг адилхан чухал хэрнээ тунхагийн шинжтэйгээрээ үргэлж эрсдэлд ордог хоёр тал байна. 

Алхам тутамдаа зөв, бурууг ялгаж гишгэхгүй л бол сэтгүүлч, цагдаа хоёул улстөрчдийн ухсан нүхэнд унах орон хотод амьдран сууна. Гэтэл бас тэрхүү зөв, бурууг энгийн иргэд хэрхэн ялгаж салгах, аль талд гишгэвэл оновчтой болох нь ойлгомжгүй байна. Улстөрчдийн бодлого, шийдвэр стандарт бус байгаа цагт тэд нэг талд дуугүй, чимээгүй сэтгүүлч, нөгөө талд задгай, танхай цагдааг хүссээр байх нь, үр дүнд нь шударга бус явдлууд эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байх нь л тодорхой байна. Сэтгүүлч, цагдаа хоёр бол улстөрчдийн тохуурхаж ханадаггүй ард түмэн гэдэг л үнэн юм. 

Анхаар, улстөрчдийн ухах болзошгүй авлигын нүх ба сэтгүүлч, цагдаа хоёрын тулгарах цэг

Хүнд техникээр нүдэж буталж байгаа зургууд сүлжээгээр тархахтай зэрэгцэн иргэдийн заримд “Энэ чинь хүний хувийн өмч?” гэх эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн бөгөөд дабль стандарт шаардах нь ойлгомжтой болсон билээ. Эхлэлээс төгсгөлийг нь хөвөрдөхөд сүүлчийн 30 жилийн турш авлига цэцэглүүлсэн бизнесийг хэрхэн цэгцлэх вэ?

Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Д.Сумъяабазар дархан цаазат Богд хан ууланд бохир заваанаараа алдартай шавар тагзнууд гэр буудлын үйл ажиллагаа явуулж байсныг нураах шийдвэр гаргасан нь олонхийн хүлээлтэд нийцэв. Хүнд техникээр нүдэж буталж байгаа зургууд сүлжээгээр тархахтай зэрэгцэн иргэдийн заримд “Энэ чинь хүний хувийн өмч?” гэх эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн бөгөөд дабль стандарт шаардах нь ойлгомжтой болсон билээ. Эхлэлээс төгсгөлийг нь хөвөрдөхөд сүүлчийн 30 жилийн турш авлига цэцэглүүлсэн бизнесийг хэрхэн цэгцлэх вэ? 

Зайсангаас гадна дархан цаазат Богд уулын Бага тэнгэр, Залаат, Богины, Арцат зэрэг амууд өдгөө аялал жуулчлалын цогцолбор нэрийн дор орон сууцны хорооллуудаар битүү барилгажиж, анхны оршин суугчид нүүж очсоноос хойш 20 шахам жил болж буй. Одоо яаж энэ хууль бус барилгажилтаас Д.Сумъяабазар Богд уулаа цэвэрлэх вэ? 

Хотын дарга Д.Сумъяабазар “Байгаль орчны яам Туул голын урд хэсгээр олгосон газруудаа яах юм бэ. Богд ууланд маш олон орон сууц баригдсаар байгаа нь Улаанбаатар хотын ачаалал, төлөвлөлтийг алдагдуулж ирсэн. Уг нь отог, ангийн зориулалтаар зөвшөөрөл авдаг ч эргээд харахад орон сууц барьчихсан байдаг. Яг нарийндаа ярьвал энэ чинь хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг шударга үнэний төлөө дуугардаг, залуу эрч хүчтэй сайдын хувьд үүнийг шийдэж, цэгцэнд нь оруулаасай гэж хүсч байна. Манай Улаанбаатар хотын эдэлбэр газар нутгийг хуулийн дагуу болгоосой гэж БОАЖ-ын сайддаа хандаж хэлье. Манай хуулийн хэлтсээс бүх барилга байгууламж хууль зөрчсөн гэдгийг дүгнэлт гаргаад ч хүргүүлж болно. н.Доржсүрэн дарга Богд уулын 33 аманд хууль зөрчсөн бүх зүйлийг бэлдээд өнөөдрийн дотор Б.Бат-Эрдэнэ сайд руу явуул. Сайдын зүгээс бидэнд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын урд талаар байх замбараагүй олгосон энэ газруудыг маш богино хугацаанд засч, цэгцэлж өгнө гэдэгт итгэлтэй байна” гээтэхлээ. 

Энэ мэдэгдлийн хариуд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сошиал хаягаараа дараах тайлбарыг өглөө. “Хамтран ажиллахад бэлэн. Томилогдсон цагаас энэ мэт бусармаг зүйлсийг таслан зогсоохоор ажиллаж байгаа. Нийслэлийн харьяа газрууд, Богд хан уулын дархан цаазат газарт өндөр барилгажилт үүсгэх ажлуудыг хийж байгаа. Тиймээс Д.Сумъяабазар даргааа ажлын хэсэг гаргаад ажиллая. Нэгдсэн шийдэлд хүргэж эцэслэе” гэлээ.

Та эл мэдэгдлүүдэд хэр итгэлтэй байна вэ?

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Авторын булан: Эрдэнэбүрэнгээс Эг тийш хөдөллөө
2
2022.08.06
Авторын булан: Ван И халуун цэгээс Монголыг зорив
3
2022.06.28
Түгшүүрээс түрүүлэх эргэцүүлэл
санал болгох
1
20 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.