Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгэлээ


Парис хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд ЮНЕСКО-ийн "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурал болж байна. Өчигдөр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэн баталгаажууллаа.

Сэтгүүлч Э.Энхцолмон "Ганцаардлын 400 км" нийтлэлдээ "Хатгалд ирээд Хөвсгөлийг үзэх нэг хэрэг, харин миний зогсож буй намхан гүвээн дээрээс умард эргийг ажна гэдэг тэс өөр таашаал гэж бодлоо. Учир нь энд нэг л ирвэл умард эргийн уулс, далайн сүр бараа ой тойнд чинь хэзээ ч мартагдахгүйгээр хадагдан үлдэнэ. “Үүнээс илүүг мэдэрсэн үү?” Хэрэв надаас ингэж асуувал “Далай чамайг алмайруулж ханахгүй” гэж хариулна. Тийм ээ, Хөвсгөл бол харж ханамгүй, мэдэрч дуусамгүй өнө мөнхийн гоо сайхан..." хэмээн бичсэн байдаг. 

Монгол Улсаас Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангиллаар бүртгээд буй юм. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газрын ангилалд бүртгүүлсэн билээ.

Харин Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг дангаараа эзэлдэг байгалийн хосгүй үзэсгэлэнт нутаг юм. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор тус сав газрын бохирдол мөн ихсэж байна. Түүнчлэн дэлхийн цаг уурын дулааралд өртөж тус нутгийн агаарын дундаж температур сүүлийн 40 гаруй жилд 1.7°С–ээр нэмэгдээд буй юм. Мөн цэвдэг гэсэж, мөнх цас хайлах үйл явц эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан Хөвсгөл нуурын талбайн хэмжээ нь нэмэгдэж байна. ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.