Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл аялал жуулчлалын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл энэ удаа “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-тэй хамтран “Өөрөөс нь” цуврал уулзалтыг зохион байгууллаа. 

“Аялал жуулчлал: Хөрөнгө оруулалт, Хүний нөөц” сэдвийн хүрээнд явагдсан тус уулзалтаар  аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын талаар ярилцаж, салбарын статистик мэдээлэл,баримтыг  сэтгүүлчдэд танилцуулав. 

Энэ үеэр МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд Судалгааны үр дүн, цаашдын бодлогыг танилцуулж  “Монголын эдийн засгийн гурван тулгуурийн нэг нь аялал жуулчлалын салбар бөгөөд уул уурхайн дараа орох экспортын хоёр дахь томоохон эх үүсвэр юм. Гэвч цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар асар их хохирол амссан. Дэлхийн бусад оронд жуулчдын тоо 70 гаруй хувиар буурсан бол Монгол Улсад ирэх жуулчдын тоо 94 хувиар  буурсан нь хөгжиж буй орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Иймээс бид 2021 онд салбарын суурь судалгааг 3-4 сарын хугацаанд хийхийн зэрэгцээ аялал жуулчлалын форумыг зохион байгуулж, эцэст нь  үндсэн стратеги буюу хэрхэн богино  хугацаанд тус салбарыг сэргээх төлөвлөгөөг боловсруулсан. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага аялал жуулчлалыг  нөхөн сэргээх гэсэн хэт өндөр хүлээлт тавих бус эхлээд жуулчдын тоо болон эдийн засгийн өгөөжийг 2019 оны түвшинд аваачих нь чухал гэж үзсэн. Бид тус зорилгын дагуу есөн зорилт, 41 арга хэмжээг боловсруулсан” гэв. 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үндсэн зорилгуудын нэг болох эмэгтэй мэргэжилтнүүдийн байр суурь, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд энэ удаагийн уулзалтад “Premium Travel Mongolia” ХХК-ийн захирал Г.Нямсүрэнг урьжээ. Тэрбээр “Бид аялал жуулчлалын салбарын онцлогийг мэдэх хэрэгтэй. Монгол Улсын хувьд биет бус өв буюу жуулчид биеэрээ үзэж, мэдрэх боломжтой соёл давамгайлдаг. Гэтэл шийдвэр гаргагчид заавал ямар нэгэн биет хөшөө, баримал барихаар мөнгө төсөвлөөд байдаг. Уг нь тэр  санхүүжилтийг жорлонгийн асуудал, хог ачих зэрэгт зарцуулаасай гэж хувийн хэвшлийн бид хүсдэг. Энэ асуудлыг гаргаж ирээд л аялал жуулчлалын салбарыг их буруутгадаг, шууд тохдог. Мөн аялж буй хүмүүс ч өөрсдөө соёлтой байх  хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Харин “Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо”-ны үүсгэн байгуулагч М.Нарангэрэл “Хөтөч тайлбарлагч гэдэг мэргэшсэн хүний хийх ажил. Гэтэл манайд бэлтгэгдээгүй залуусыг жуулчидтай хамт явуулчихаад гадаад хэлтэй л бол болно гэж боддог. Угтаа бол хөтөч тайлбарлагч нь  оюутнууд зуны гурван сар л хийгээд орхидог  ажил биш юм. Эсрэгээрээ  шинэ  танилцуулах газрууд, үзмэртэй холбоотой сургалт, шинэ олдворын нээлт гэх мэт  холбогдох бүхий л сургалтанд жилийн турш хамрагдаж бэлтгэгддэг мэргэжил. Бид хөл хорионы үеэр зүгээр суулгүй, жуулчлалын талаарх мэдээллийг нутгийн иргэдтэй хуваалцаж, зөв ойлголт өгөхөд чиглэсэн  ажлуудыг зохион байгуулсан. Аялал жуулчлал хөгжсөнөөр нутгийн иргэд ч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй харилцаж, нүдээ нээх боломж гарна“ гэж ярьсан юм. 

ЗурагТайлбар


                                                                                                                                           Нийтэлсэн: М.Анухатан 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.