UBLife Logo
Дэлхий

Өмнөд Солонгос жирэмсэн эхчүүдэд нийтийн тээврийн зардал олгохоор болжээ

Ub.life
Ub.life
Өмнөд Солонгос жирэмсэн эхчүүдэд нийтийн тээврийн зардал олгохоор болжээ

Сөүл хотын захиргаа жирэмсэн эмэгтэйчүүдэд ирэх сараас эхлэн нийтийн тээврийн зардал олгохоор болжээ. Ойролцоогоор 700,000 вон (540 доллар)-ыг тус хотод зургаан сараас дээш хугацаагаар оршин суусан жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх гэнэ. 

Хотын захиргаанаас тооцоолж буйгаар 43 мянган эмэгтэй уг хөнгөлөлтөд хамрагдахаар байгаа аж. Мөн татаасыг зээлийн картаар дамжуулж олгох тул нийтийн тээврээс гадна шатахууны төлбөр төлөхөд ч ашиглах боломжтой гэж албаны хүмүүс мэдэгджээ. 

Сөүл хотын захирагч О Се Хун сонгуульд нэр дэвшихдээ нялх хүүхэдтэй айл өрхүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах амлалт өгсөн бөгөөд жирэмсэн эхчүүдэд олгож буй уг татаас нь түүний сонгуулийн амлалтын нэг хэсэг гэжээ. 

Эх сурвалж: Yonhap

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.