Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн дулаарал пиццаны амтанд ч нөлөөлж эхэлжээ


Дэлхийн дулаарал 1000 жилийн дунджаас 150 дахин ихэссэнээр хөдөө аж ахуйн байдал хурцдаж байна. Үргэлжилсэн ган гачгаас болж жимс ногоо услах усгүйдэж, өвлийн дундаж хэм дулаарсанаар хортон шавж, элдэв өвчин тархах үүдэл болж байна. 

“Дэлхийн дулаарал хамгийн том асуудал биш боловч бүхий л асуудлыг улам хүндрүүлж байна” гэж Калифорнийн тариаланчдын холбооны ерөнхийлөгч хэлжээ.

Өнгөрсөн жил уур амьсгал судлаачдын баг Калифорнийн улаан лоолийн аж ахуй эрхэлдэг бүс нутаг 2000 оноос хойш бага багаар үргэлжилсэн ган гачигт автсаныг тогтоожээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт үүнийг илүү эрчимтэй, удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж буй нь маргаангүй.

Тариаланчид аль болох усны хэрэглээг багасгаж байгаа ч, аргаа барж байна. Хөдөө аж ахуй эрхлэгч Арон Барселос 8 км2 газарт улаан лооль тарьдаг байсан ба түрүү жил усны гачгаас болоод 3 км2 газарт тарьжээ. Харин энэ жил асуудал улам хурцдаж 2 км2 газарт л тарьжээ. Тэр “Усны гачигдал, тракторын бензин, бордооны үнэ, өдрөөс өдөрт нэмэгдэж буй инфляци... Ирэх жил яах ёстойгоо мэдэхгүй байна, ногоо тариад ч хэрэггүй мэт санагдаж байна” гэжээ.

Улаан лоолийн үйлдвэрлэлээрээ Хятад улс дэлхийд тэргүүлдэг бол дарааллан АНУ, Энэтхэг жагсдаг байна. Харин Калифорни муж АНУ-ын улаан лоолийн хэрэгцээний 90 хувийг ургуулдаг. Гэтэл энэ жил бидний пицца, пастаны соус, кетчуп болдог улаан лооль, даршилсан улаан лооль зэргийг ердийнхөөс 10 хувиар бага нийлүүлжээ. 

Эх сурвалж: National Geographic

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Далай лам Турк, Сирийн аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
2
16 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
3
22 цагийн өмнө
Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
2
22 цагийн өмнө
Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ
3
23 цагийн өмнө
17 настай хүү A24 студитэй хамтран "Backrooms" сэдэвт аймшгийн кино хийнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.