16 хэв шинж буюу (ESTJ, ENTJ, ESFJ, ENFJ, ISTJ, ISFJ, INTJ, INFJ, ESTP, ESFP, ENTP, ENFP, ISTP, ISFP, INTP & INFP)-ийн алинд хамаарахаа та олж мэдсэн үү? "16 personalities" тестийн дагуу та өөрийн хэв шинжийг олж мэдсэн бол доорх жагсаалтаас өөрт тохирох дууг олж сонсоорой. Хэрэв та хэв шинжээ хараахан олж мэдээгүй байгаа бол ЭНД дарж олж мэдээрэй.
ISTJ

ISTJ хүмүүс үнэнч байдал, итгэл үнэмшлийг, ёс зүйг эрхэмлэнэ. Мөн нам гүм, бясалгагч, "nostalgic" байдалд тань энэ дуу тохирох болно.
The Smashing Pumpkins - 1979
ISFJ

Тэд бол сэтгэл хөдлөм, итгэл найдвар даахуйц, энхрий, зөөлөн хүмүүс байдаг. Энэхүү дуу тэдэнд ихээхэн тохирох болно. Учир нь тэд энэ дуун дээр гардаг шиг л зөөлөн, дулаан хүмүүс юм.
John Lennon - BEAUTIFUL BOY (DARLING BOY)
INTJ

Бие даасан, шийдэмгий, бүтээлч, бусдыг өөртөө соронз мэт татах ч тэднийг дагууламгүй эрч хүчтэй, хүчирхэг та бүхэнд энэ дууг зориулж байна.
Arctic Monkeys - 505
INFJ

Том зорилготой, ховорхон тохиох агуу сэтгэл, мэдрэмжтэй ухаалаг, дотогшоо танд энэ дууг зориулж байна.
Fleetwood Mac - Dreams
INTP

Нам гүмхэн, гүн бодолтой, аливаад нухацтай, дэндүү гэмээр баялаг дотоод ертөнцтэй танд энэ дууг зориулж байна.
Alex Turner - Stuck On The Puzzle
INFP

Төсөөлөл мөрөөдөл дундаа хөвдөг, мэдрэмтгий, дотогшоо, бүтээлч бас эелдэг танд энэ дууг зориулж байна.
ISTP

Зоригтой, өөрийгөө сорих дуртай, дотогшоо хэрнээ хүмүүстэй арга эвээ олохдоо дэндүү гэмээр сайн, өөрийгөө сайн ч хянаж чаддаг танд энэ дууг зориулж байна.
Nirvana - Lithium
ISFP

Уян, сэтгэл татам, сэтгэл хөдлөл өндөр басхүү өөртөө цаг зарцуулах дуртай, дэндүү гэмээр олон өнгө холилдон байдаг өвөрмөц ертөнцтэй танд энэ дууг зориулж байна.
Lana Del Rey - Fuck it i love you / The Greatest
ESFP

Өөрийнхөөрөө, хүсэл эрмэлзэлтэй, нээлттэй бас өөрөөсөө гэрэл цацруулсан танд энэхүү дууг зориулж байна.
Curtis Waters - Stunnin' ft. Harm Franklin
ESTP

Ухаалаг, эрч хүчтэй, бусдыг баясгаж явдаг адал явдалд хайртай, дэндүү мэтээр гэрэлтсэн, бүр дүрэлзсэн танд энэхүү дууг санал болгож байна.
Cannons - Hurricane
ESFJ

Маш нийтэч, үнэнч, зөөлөн бас өөрийгөө маш сайн мэддэг, сэтгэл татам танд энэ дууг зориулж байна.
Wallows - Are You Bored Yet? (feat. Clairo)
ESTJ

Аливааг удирдлагадаа авдаг, бүх зүйлийг байх ёстой хэмжээнд нь байлгахаар зорьдог ухаалаг, нөлөө бүхий, хүчирхэг танд энэхүү дууг зориулж байна.
Hooverphonic - Mad About You (Live at Koningin Elisabethzaal 2012)
ENFJ

Хүсэл тэмүүлэлтэй, нийгмийн томоохон aсуудлуудын талаар санаа зовж, шийдэхийг оролддог энэрэнгүй хандлага, асар том хүсэл эрмэлзэлтэй танд энэ дууг зориулж байна.
ROLE MODEL - blind
ENTJ

Зоримог, хөдөлмөрч, амбицтай, мятрашгүй, бас өөртөө дэндүү гэмээр үнэнч танд санал болгож байна.
j-hope - MORE
ENFP

Дэндүү гэмээр өвөрмөц төсөөллөөрөө алдартай, сэтгэл татам, нууцлаг энэ төрлийн хүмүүст яг л тохирох, үлгэрийн гэмээр дуу.
Of Monsters And Men - Dirty Paws
ENTP

Хайртай хүмүүсээрээ, таныг илэрхийлэх бүхнээр хүрээлүүлэн амьдрах дуртай, түүнээсээ эрч хүч авдаг, хүмүүсийн төлөө гэх сэтгэлтэй танд энэ дууг зориулж байна. Амьдралын утга учир, гараг ертөнц, бүх зүйлсийн тухай танд бодогдуулах болно.
Oasis - Champagne Supernova