Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ


Николь Шуберт гэх 41 настай бүсгүй өөрийн 17 настай хүүгийн тэмдэглэлийн дэвтрийг гэрээ цэвэрлэж байх үедээ олжээ. Тэрхүү дэвтэр дээр хүү нь эхлээд өглөөний 5 цагт ээж рүүгээ халдаж, дараа нь Вашингтон мужийн ахлах сургууль руу өдрийн 12:20-д зэвсэгт халдлага хийх төлөвлөгөө гарган бичсэн байжээ. Дээрээс нь тэр чадахаараа олон хүнийг хороож, үхтлээ тэмцэж, болохгүй бол сүүлд нь өөрийгөө хорооно хэмээсэн байжээ.

Бүсгүй "Good Morning America" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Миний төрүүлж, өсгөсөн хүү ийм зүйл бодож явсныг мэдэх үнэхээр аймшигтай байсан, би үнэхээр, үнэхээр шархалсан" хэмээжээ.


Тус тэмдэглэлийн дэвтэр цагдаа нарын гарт очиход хүү тэдэнд "Энэ бол ердөө зохиол" хэмээн хэлсэн байна. Николь дэвтрийг олсноос хойш хэдхэн цагийн дараа цагдаад мэдэгдсэн бөгөөд зөн совингоо дагасан, мөн хүүгээ ийм зүйл бичиж, бодож байгааг анзаарсан учир засан хүмүүжүүлэх газар байлгасан нь хүүд нь илүү аюулгүй хэмээн боджээ. 

Гэвч хүүгийн өрөөнөөс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг олдож, шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзсэн байна. Хүү засан хүмүүжүүлэх хөтөлбөрт хамрагдан шоронд байгаа бөгөөд 2019 онд болсон энэхүү хэрэг сая хоёр сарын өмнө болсон Техасын бага сургууль дахь халдлагын сэтгэл өвдөм гэмт хэргийн дараагаас дахин сөхөгдөж, олон хүнд сэрэмжлүүлэг болох үүднээс цацагдсан байна.

"Хэрэв нэг хүн, нэг л хүүхдийг аврах боломж байвал түүнийг заавал ашиглах ёстой. Хэдий тэдэнд таалагдахгүй байлаа ч хүүхдийнхээ төлөө, бас бусад хүмүүсийн аюулгүй байдлын төлөө эцэг эхчүүд бид анхааралтай байх үүрэгтэй" хэмээн Николь нэмж хэлсэн юм. Тэрээр хүүгээ цагдаад өгсөн явдалдаа харамсаагүй гэдгээ хэлсэн бөгөөд хүмүүсийн амь насыг хамгаалах нь хамгийн чухал зүйл гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
1
0
6
1
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.19 202.9.46.140

Хамгийн их уншилттай сэдэв дээр байсаар л байх юм. Юуг нь уншдаг байнаа. Хүүхдээ ойлгож ярилцаж, хүүхэдтэйгээ санаа бодлоо хуваалцаж байгаагүй байж гэнэт хүүхдээ цагдаад өгөөд баатар болоод л. Том зургаар нь харвал сургууль руу халдлага хийхэд хүртэл нь хүүхдээ хэрцгий ууртай, ганцаардмал өөртөө итгэлгүй болгож өсгөсөн хүн их л буруутай санагдана. Хүүхэд өөрөө өөрийгөө төлөвшүүлэх үе байдаг ч зөв харьцаж чиглүүлэх нь эцэг эх багш нарын үүрэг штээ. Таны миний хүүхдүүд сургуулиа буудна гээд явж байдаг уу.

0 Хариулах


зочин 2022.07.24 202.9.46.32

Мундаг ээж байна.

0 Хариулах


Зочин 2022.07.24 202.55.188.38

Эргүү хар мал минь хүүгээ цагдаад өгөөд яааж байган

12 Хариулах


Зочин 2022.07.24 202.9.46.43

zuwuu hediigeer uuriin hvhedch gesen busdiig bas uuriin hvvhde hamgaalsan bn ok

0


Зочин 2022.07.24 66.181.160.122

эргүү төлөг минь бусад хүмүүсийг алаад ээжийгээ алаад өөрийгөө алах гэж байсан байна .бусдыг болон өөрийг нь аварсан байна .мулгуу шувуун тархитай хар мал вэ

0