Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зургаан мууртай, ажилгүй охиноо хүнтэй суулгахын тулд нэвтрүүлэгт ханджээ


Хятадын телевизийн сувгаар нэгэн ээж ганц бие охиныхоо тухай цөхрөнгүй ярьсан нь цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байна. 38 настай ганц бие охин нь ажилгүй бөгөөд өөрөөсөө гадна гудамжнаас олсон зургаан ч муурын хамт амьдардаг нь ар гэрийн бүхий л санхүүг үүрч явах ээжийнх нь цөхрөлийг барсан гэнэ. 

70 настай эмэгтэй "Үнэхээр санаа зовж байна. 38 настай охин маань өдөржин гэртээ өнжиж, муурынхаа дүрс бичлэгийг сошиалд байршуулан өдрийг өнгөрөөдөг. Ажил хийж санхүүгээ авч явж, хүүхэдтэй болохгүй юм аа гэхэд нөхөртэй болоосой" гэжээ. 

Түүний охин улсынхаа шилдэг их сургуулийн нэгийг төгсөж, Бээжин болон Шанхайд ажиллаж байсан ч зургаан жилийн өмнө ажлаасаа гаран гэнэтхэн гэртээ буцан иржээ. Ээжийнх нь хэлснээр их сургуулиа төгссөнөөс хойш огт болзоонд яваагүй бөгөөд байсхийгээд л гудамжны муурыг өрөвдөн тэжээхээр гэртээ авчирсаар зургаан ч мууртай болжээ. 

Хятад улсад ганц бие эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Төв суурин хотуудад 25-34 насны ганц бие 7 сая эмэгтэй амьдардаг гэх судалгаа бий. Хятадад 27 хүртлээ ганц бие явсан л бол "sheng-nu" буюу "гологдсон эмэгтэй" гэх нэрээр хүртэл ялгаварлан гадуурхалт явагддаг байна. 

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
18 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.