Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Амралтын газар амрах болон малчин айлд амрахын 5 гол ялгаа


Та бүхэн зуны цөөхөн үлдсэн өдрүүдэд яаж жинхэнээсээ бүхнээс холдож сайхан амрах вэ гэж бодож байна уу? Тэгвэл энэхүү нийтлэл танд хөдөөний айлд хонох нь юугаараа танд илүү содон санагдахыг хэлж өгөх болно. Мөн танд маш хямдаар, хамгийн сайхан амрах боломж өгөх Hello Huduu төслийн тухай сонирхуулах гэж байна.


1. Та яг л холын "гэртээ" байгаа мэт мэдрэмж авна.

Бид яаж ч хичээсэн амралтын газар хамгийн тааваараа, гэртээ байгаа мэт байхад хэцүү байдаг шүү дээ. Харин та хөдөөгийн айлд очиход яг л анхнаасаа тэнд байсан мэт амар амгалан, тухтай байж чадна. Мөн хөдөөгийн айл гэхээрээ л хаа хамаагүй байдаг гэсэн ойлголтоосоо бид сүүлийн үед салж байна. Малчин гэр бүлийн хажууд байрлах гэрт тааваараа амарч, ном уншсан шигээ, хааяа тэнгэрийн хаяа харж санаа алдаж, бодлогошроод л... Энэ танд маш тухтай санагдах болно. Та жинхэнэ утгаараа амрах болно.

2. Хөдөө явахын жинхэнэ утга учрыг мэдэрнэ.

Бид нэг машинд сууж аваад очиж амралтын газар байж байгаад буцдаг тийм байдлаас өөр шинэ зүйлд татагдах болжээ. Мал аж ахуйгаа эрхлэн амьдрах эгэл нэгэн гэр бүлийн амьдралын хэв маягийг ажиж, суралцаж, хөдөөгийн их амар амгаланг мэдэрч хэд хонох нь жинхэнэ хөдөөгийн аялал байх болно. Хэрэв та хүүхдүүдээ аваад явбал тэд монгол аж ахуйтайгаа илүү ойртон суралцахаас гадна настай, ахмад хүнтэй цуг очвол хотоос хол жинхэнэ амралт болно. Та ганцаараа байсан ч тэнд айх аюулгүй, бүх зүйлээс жинхэнэ утгаараа тасар холдох боломжтой.

Дээрээс нь дөнгөж бүрсэн тараг, цагаан идээ, шинэхэн өрөм, сүү, шинэ шөл ууж амарна гээд бод доо.

ЗурагТайлбар




3. Байгаль, хүн, амьтадтай гүн холбоо тогтооно.

Хөдөөгийн сайхан талд морь унаж, хонинд явсан шигээ... Нэг модны захад очин дуг хийж, голын чимээг чагнаж, дээр цэлгэр уудам тэнгэр... Тэнд танд өөр саад болох хүн, дуу чимээ үгүй. Энэ бол жинхэнэ дотоод руугаа өнгийх мөч байх болно.

4. Их хот, дуу шуугиан, ажил гээд бүх зүйлээс тасарсан мэдрэмж авна.

Энэ л жинхэнэ амралтын утга учир шүү дээ. Танд санаа зовох юу ч үгүй болно. Магад та ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй байсан бол ийм орчинд очоод л шууд бодож, бясалгах боломжтой болно. Хараа гүйж барахгүй тийм үзэсгэлэнтэй байгальд, эгэл оршихуй дунд та урам зориг, шинэ санаа, эрч хүчийг олж байх болно. Эсвэл бүр мартаж, ардаа гээх ёстой байсан зүйлээ ухаарч тавьж явуулна. Ийм орчинг жинхэнэ хөдөө л танд өгөх болно.

ЗурагТайлбар




5. Бүх зүйл нь таны "сүнсэнд" таалагдах болно.

Та хөдөө очих айлгүй юм чинь амралтын газар л байрлахаас гэж бодох шаардлагагүй болно. Тэд таны холын хамаатан шиг, бас таны хүсэж байсан тэр мэдрэмжийг өгөх болно. Бас дээрээс нь таны санхүү мөнгөнд дарамт болохгүй хамгийн зөв шийдвэр байна гэдэгт итгэлтэй байна. 

ЗурагТайлбар




Та ингэж амрахыг хүсвэл, хөдөө айлд зочилж, өв соёл, аж ахуйг дэргэдээс нь мэдэрч, жинхэнэ утгаараа амраад харихыг хүсвэл Hello Huduu пэйжээр зочлоорой.

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.07.11
Улаанбаатарт өнөөдөр дуу цахилгаантай аадар орно
2
2022.06.28
Түүдэг галын утаа яагаад биднийг хаашаа ч явсан дагадаг вэ?
3
2022.04.27
Буриад улстай хамтарч "Байгаль нуур-Хөвсгөл нуур" маршрутын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.