Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг


Хүүхэд санхүүгийн хувьд ямар нөхцөл байдалтай гэр бүлд төрснөөс шалтгаалж ирээдүйн орлого нь тодорхойлогддог болохыг сүүлийн 40 орчим жилд хийгдсэн судалгааны үр дүнгүүд баталсаар байна. Тэгвэл яагаад зарим хүүхэд ядуу гэр бүлд төрсөн ч энэ ангалаас гарч чаддаг, үүнд юу нөлөөлдөг болохыг илрүүлсэн шинэ судалгааны үр дүн Nature сэтгүүлд хэвлэгджээ. 

Чинээлэг хүүхдүүдтэй нөхөрлөх боломжтой орчин, хүрээлэлд амьдарч буй ядуу буурай гэр бүлийн хүүхэд ирээдүйд илүү их орлого олж, ядуурлаас гардаг болох нь тус судалгаанаас ажиглагдсан байна. Тодруулбал, найз нөхдийнх нь 70 хувь нь чинээлэг гэр бүлээс гаралтай байвал тухайн хүүхдийн орлого ирээдүйд 20 орчим хувиар нэмэгддэг гэсэн тооцоо гарчээ. 

Энэхүү судалгаанд АНУ-ын 25-44 насны 72 сая хүнийг хамруулсан бөгөөд тэдний фэйсбүүк найз, онлайн нөхөрлөлд дүн шинжилгээ хийх замаар уг хамаарлыг гаргаж ирсэн байна. 

Нийгмийн давхарга хоорондын нөхөрлөл буюу судлаачдын нэрлэснээр "эдийн засгийн холбоо" нь сургуулийн чанар, гэр бүлийн байдал, ажлын байр, ажлын байран дахь арьс өнгөний ялгаварлан гадуурхалт зэрэг бусад хүчин зүйлээс илүү нөлөөтэй байжээ. 

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.