UBLife Logo
Newsfeed

Бангладеш дуучин царай муутайгаасаа болж "сонгодог дуу гутаасан" хэргээр баривчлагджээ

Бангладеш дуучин царай муутайгаасаа болж "сонгодог дуу гутаасан" хэргээр баривчлагджээ

Херо Алом гэх нэртэй бангладеш дуучин нь Нобелийн шагналт Рабиндранат Тагоре, Бангладешийн яруу найрагч Кази Назрул Ислам нарын сонгодог дуунуудыг солонгоруулан дуулснаасаа болоод цагдаад баригджээ.

"Цагдаа нар намайг өглөө 6 цагт баривчилж, тэнд 8 цаг хорьсон. Намайг яагаад тэдний дуунуудыг дуулсан юм бэ гэж байцаасан" хэмээн тэрээр мэдүүлэг өгсөн юм. 

Цагдаа нар түүнийг сэтгэл санаагаар ихээхэн дарамталсан агаад дахиж алдартай сонгодог дуунуудыг дуулахгүй байхыг сануулсан байна. Мөн түүнийг "Энэ дуунуудыг дуулахад хэтэрхий царай муутай" хэмээн буруутгасан бөгөөд бүр өөрөөр нь дуулсанд нь уучлал хүссэн өргөдөл хүртэл бичүүлж авсан гэнэ шүү.

Алом бол фэйсбүүк дээр 2 сая гаруй, YouTube дээр 1.5 сая гаруй дагагчтай уран бүтээлч юм. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай бөгөөд "Arabian Song" гэх дуу нь 17 сая гаруй хандалт авсан юм.

Харин цагдаагийн зүгээс "Тэр зөвшөөрөлгүйгээр цагдаагийн дүрэмт хувцас өмсөж дуулсан, түүндээ ч уучлал гуйсан. Тэгээд ч түүний талаар олон хүн гомдол гаргау байсан. Тэр дууны хэв маяг, дуулж байгаа дуунуудаа хүртэл өөрчилсөн. Гэхдээ тэр ихэнх зүйлийг интернэт од болох гэж л ярьсан" гэх хариу өгсөн байна.

Гэтэл яасан гээч, яг энэ үйл явдлын араас түүний шоронгийн өрөөнд байгаа мэт зохиомжтой дуу цацагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
3
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.