Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны үзээгүй байж мэдэх 2021 оны шилдэг 5 КИНО


Хөл хорионы он жилүүд ар араасаа хөвөрсөн ч 2021 он кино ертөнцийн хувьд тийм ч муу жил байсангүй. Учир нь хөл хориогүй үеэс ч илүү олныг шуугиулж, хүлээлт үүсгэн, кино ертөнцийн гайхамшгийг мэдрүүлсэн бүтээлүүд нээлтээ хийжээ. Тэр дундаас үзэгч шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан дараах бүтээлүүдийг үзээгүй бол яг одоо заавал үзээрэй. 


DUNE

Фрэнк Хербертийн 1965 оны романаас сэдэвлэн бүтээгдсэн “Dune”. Үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уг бүтээлийг утга санаа, өгүүлэмж гайхалтай. Жүжигчдийн бүрэлдэхүүн, өнгө тавилт, хийц, компьютер график, дүрслэлүүд бүгд гайхалтай. Язгууртан угсааны хүү хэрхэн биеэ даасан, хүчирхэг, хариуцлагатай нэгэн болж буйг эх дэлхий, хүн төрөлхтний оршихуйтай холбосон уг бүтээл яалт ч үгүй 2021 оны онцлох бүтээл байлаа. Хэрвээ та уг бүтээлийг үзэж амжаагүй бол үзэхдээ маш анхааралтай үзээрэй. Хэд дахин үзсэн ч таныг уйдаахгүй. 


SHANG-CHI

Ази марвелийн баатар, Монголын жүжигчид Холливүүдийн ертөнцөд орсон гэдгээрээ онцлогтой SHANG-CHI-г энэ жагсаалтад оруулахгүй байх боломжгүй. Монгол залуусын хөдөлмөр шингэсэн, Холливүүдийн эрэлхэг SHANG-CHI баатрын дүрийг харахыг хүсвэл SHANG-CHI киног SkyGO > КИНО SURPRISE цэсэд байршсан шүү.


SPIDER MAN-NO WAY HOME

"No way home" бүх цаг үеийн хүн аалзнуудыг нэгэн кадрт нэгтгэж чадсанаар түүхэн үйл явдлыг бүтээсэн юм. Энэ бол уг киноны гайхалтай хийц, үйл явдлаас илүү том онцлох зүйл нь байв. Өнгөрсөн үеийн түүхүүдийг холбосон гайхалтай холбоос бүх оньсого мэт зүйлсийг тодорхой болгож, бяцхан хүн аалзыг том залуу болсныг харуулав. Мэдээж заавал үзсэн байх ёстой кинонуудын нэгт Петр Паркер хүүгийн түүх байх ёстой. 


KING RICHARD

Тиймээ, энэ кино бол Уилл Смитийг Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин болгосон бүтээл.  Ричард Уильямс өөрийн охид болох Венус, Серена нарыг түүхэнд нэрийг нь үлдээхээр зориг шулууджээ. Калифорнийн Комптон дахь хуучирч муудсан теннисний талбай дээр бэлтгэл хийж, аавынхаа тууштай зан, ээжийнхээ зөн совингоор төлөвшиж, тэдний өмнө тулгарсан, даван туулах боломжгүй мэт санагдах бүхий л бэрхшээл, хүлээлтийг охид даван туулах болно. Энэ олон жилийн дараа эцэст нь Уилл Смитийг Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин болгосон KING RICHARD киног та сонгон үзсэндээ харамсахгүй л болов уу.


CRUELLA

12 настайдаа Лондонд сохор зоос ч үгүй ээжээсээ өнчирсөн Эстелла охин Хорэйс, Жаспер гэх орон гэргүй хоёр хүүтэй танилцаж 10 жилийн турш хулгай хийн амьдарна. Түүний төрсөн ээжээ гэж бодож явсан хүн нь тэрний төрсөн ээж биш байв. Харин хорон санаат төрсөн ээж нь түүнийг багад нь хаяж, өсгөсөн ээжийг нь хөнөөжээ. Үүнийг хожим мэдсэн Эстелла төрсөн эхээсээ өшөөгөө авахаар шийдэх Крүэллагийн түүхийг ч мөн энэ жагсаалтад оруулах нь зүйтэй. Хүний дотоод ертөнц, зан араншин юунаас болж өөрчлөгдөж байгааг та энэ киноноос сонирхолтой байдлаар олж харах болно.


Дээр дурдсан кинонуудыг хаанаас үзэх вэ гэж үү?

Та эдгээр шилдэг бүтээлүүдийг СКАЙмедиа болон SkyGO-ийн КИНО SURPRISE цэсээс сонгон үзээд SCOOTER, AIRPODS зэрэг бэлгийн эзэн болоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
Өчигдөр
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
1
0
1
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.14 202.21.109.53

21 онд олон сайхан кино гарсан. Тэр дундаас бараг бүгд кино театраар гарчихсан, блокбастер кино жагсаалт гаргаснаа шилдэг нь гэх нь хаашаа ч юм.

0 Хариулах