Найруулагч Жорж Миллерийн ээлжит бүтээл болох "Furiosa", "Mad Max: Fury Road" киноны үргэлжлэл ангид Куаден Бейлс тоглохоор болсон тухай мэдээлэл гарлаа.
Куаден нь ахондроплазитай (одой) төрсөн бөгөөд 2020 онд сургууль дээрээ дээрэлхүүлж, доромжлуулж байгаагаасаа болон уйлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.

Найруулагч Жорж Миллер түүнийг "Three Thousand Years of Longing" кинонд жүжигчин Идрис Элба, Тилда Свинтон нартаы цуг дүр бүтээх урилга тавьсан бөгөөд кино энэ баасан гарагт нээлтээ хийх юм.
Гэвч ингээд л болоогүй, тэрээр "Furiosa" кинонд түүнийг илүү том дүрд тоглуулахаар болсон юм.

"Furiosa" 2024 онд нээлтээ хийх ба өнгөрөгч 6 сараас зураг авалтаа эхлүүлжээ.
