UBLife Logo
Эрүүл мэнд

СУДАЛГАА: Хэр хурдтай алхах нь хэр их алхахаас илүү ач холбогдолтой

Ub.life
Ub.life
СУДАЛГАА: Хэр хурдтай алхах нь хэр их алхахаас илүү ач холбогдолтой

Өмнөд Данийн их сургууль, Сиднейн их сургуулийн эрдэмтэд өдөрт 10 мянган алхам алхдаг хүний тэнэгрэл өвчин (dementia)-д нэрвэгдэх магадлал 50 хувиар буурдаг гэж тогтоожээ. Их Британийн 40-79 насны 79 мянга орчим хүнийг судалгаандаа хамруулж шинжихэд алхааны хурд нэн чухал болох нь илэрсэн байна. Минутад 40-өөс цөөн алхам хийх үед алхалтын үр нөлөө бага, харин минутад 40-өөс дээш буюу “зорилготой” алхах үед эрүүл мэндэд нэн эергээр нөлөөлдөг ажээ. 

Минутад 80 орчим алхам хийдэг хүний хорт хавдар, зүрх, судасны өвчин тусах магадлал эрс буурч байгаа нь уг судалгаагаар ажиглагдсан байна. Хэдий хурдтай алхана, төдий чинээ эерэг нөлөөтэй бөгөөд энэ үр нөлөөг хүртэхийн тулд өдөрт хурдтай 30 минут алхахад хангалттай. Гэхдээ амьсгал бачимдтал өөрийгөө хүчилж болохгүй, харин алхангаа хүнтэй ярилцахад бага зэрэг хүндрэлтэй байхуйц хэмжээнд амьсгаа дээрдэх ёстой гэнэ.

Харин хэдий их алхана, төдий чинээ сайн гэх түгээмэл үзлийг тэд няцаажээ. 10 мянган алхам хийх, 10 мянгаас илүү алхам хийхийн үр нөлөө нь бараг адилхан аж. Хурдтай алхаж хэвшихийн сацуу сайн унтаж амарч, зөв хооллож, стрессээ тогтмол гадагшлуулж байвал хөгшрөлт удаан явагдана гэж тэд цохон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: CNN, ResearchGate

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.