UBLife Logo
GoT⚔️

House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?

Б.Саруул
Б.Саруул
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?

House Of The Dragon цувралын дөрөвдүгээр ангид Ранира гүнж тун ч адал явдалтай шөнийг өнгөрүүлээд байна.    Харамсалтай нь, Долоон хаант улсын нийслэлд үг, үйлдэл салхинаас хурдан тархадгийг баталж, Ранирагийн Дэймонтой хамт гадагш гарсан, цаашлаад эмсийн хүрээлэнд очсон тухай мэдээлэл Оттогоор дамжин хааны чихэнд хүрэв. 

Ранира сүйлж болох бүхий л язгууртан эрстэй уулзсан ч сэтгэлд нийцэх сүйт хархүүгээ хараахан олоогүй байгаа билээ. Гэвч түүнийг Дэймонтой хамт байсан тухай сонссоны дараа Висерис охиныхоо ирээдүйд улам санаа зовж, хов жив тархан нэр хүнд нь сэвтэхээс өмнө Лорд Корлис Веларёны ууган хүү Лаенор Веларёнтой гэрлэхийг түүнд тушаасан. Үүгээр ч зогсохгүй тэрбээр Их мастераар дамжуулан нэгэн нууцлаг цайг Ранирад хүргүүлснээр дөрөвдүгээр анги төгслөө. 

Тэгвэл энэ ямар учиртай цай вэ?

"Илдний шуурга" номонд дүрсэлснээр энэ нь Сарны цай бөгөөд tansy хэмээх зэрлэг цэцэг, гаа, шарилж, халбага зөгийн бал, дусал пеннироал зэргийг хольж хийдэг аж. Вестерост эмэгтэйчүүд Сарны цайг болзошгүй жирэмслэлтийг зогсоох буюу үр зулбуулах зорилгоор хэрэглэдэг байна. 

Ранира Дэймонтой дотно харилцаанд ороогүй гэдгээ тангарагласан ч Дэймон гүнжийг ариун байдлаа алдсан хэмээн хаанд мэдүүлж, түүнтэй гэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Висерис тэдний хэнд нь итгэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа ч ирээдүйн хатан хааныг болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд чадах бүхнээ хийж буйг харж болно. Тэр Ранирад Сарны цай хүргүүлэхийн сацуу түүний талаар таагүй мэдээ дуулгасан Оттог Хааны баруун гарын албан тушаалаас нь огцруулж, гүнжийн нэр хүндийг хамгаалахын хичээж байгаа. Гэвч нөгөө талаас тэр одоог хүртэл Ранираг бяцхан охин гэж харсаар байгаа бөгөөд түүнд бүрэн дүүрэн итгэдэггүй гэдгээ эл үйлдлээрээ давхар баталлаа. Энэ бүхэн нь эцэг, охины харилцаа улам сэвтэх, Висерис Алисент хоёрын дунд зөрчил нэмэгдэх шалтгаан болохыг үгүйсгэхгүй юм. 

Холбоотой мэдээлэл: House Of The Dragon | Тайвин Ланнистерын энтэй 'Чигчий' буюу Отто Хайтауэр

House Of The Dragon | 'Луугийн өв залгамжлагчид'

House Of The Dragon | Крагас Драхар, Гурвалсан холбоо, Степстоуны тухай тайлбарууд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.