Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

House Of The Dragon | Тайвин Ланнистерын энтэй 'Чигчий' буюу Отто Хайтауэр

Отто бол хүйтэн хөндий, болгоомжтой, аливааг хэдэн нүүдлийн урьдаас тооцоолдог нэгэн. Бусад хүмүүс нөхцөл байдлыг дөнгөж ухаарч байхад тэр хэдийн дараагийн алхмаа эхлүүлсэн байдаг.


House Of The Dragon цувралаас үзэгчдийн сонирхолыг хамгийн ихэд татаж буй дүр бол хааны баруун гар, сэр Отто Хайтауэр билээ. Энэ удаагийн нийтлэлд түүний гарал угсаа, Хайтауэрын гэр бүлийн Вестерост эзлэх байр суурь, Бага зөвлөлийн тухай товч тайлбаруудыг хүргэх болно. 

Нууцлаг, тооцоотой нэгэн

Сэр Отто бол Лорд Хоберт Хайтауэрын дүү, сэр Гвейн, Алисент нарын эцэг билээ. Тэрбээр гурван хаанд хүчин зүтгэж байсан бөгөөд тэдний хоёр нь Оттог хэд хэдэн удаа албанаас нь огцруулж байсан юм.

Хунтайж Бэлон Таргариен эцгийнхээ баруун гар байсан бөгөөд түүнийг нас барсны дараа Отто Жэйхаэрис I Таргариен хааны баруун гар болжээ. Жэйхайрис хүү Бэлон болон хатан Алисанна нарынхаа үхэлд гашуудан, сэтгэлээр ихэд унасаны улмаас хэвтэрт орсон байдаг. Жэйхарисын хаанчлалын сүүлийн хоёр жилд Отто хааны нэрийн өмнөөс Долоон хаант улсыг захирч байсан бол охин Алисент нь өвчтэй байсан Жэйхайрис хааныг асарч байжээ. 

Жэйхарисын ач хүү Висерис хаан ширээнд суусны дараа тэрбээр үргэлжлүүлэн хааны баруун гарын албыг хашиж буй. Энэ удаа тэр Алисентыг төмөр сэнтийн залгамжлагч Ранира гүнжтэй ойртон нөхөрлүүлж, түүгээр ч үл барам хатан хаан Эмма нас барсны дараа Алисентыг хаанд ойртуулж, улмаар хатан хаан болгож дөнгөсөн билээ. 

Отто бол хүйтэн хөндий, болгоомжтой, аливааг хэдэн нүүдлийн урьдаас тооцоолдог нэгэн. Бусад хүмүүс нөхцөл байдлыг дөнгөж ухаарч байхад тэр хэдийн дараагийн алхмаа эхлүүлсэн байдаг нь цувралын үйл явдал өрнөх тусам тод анзаарагдана. Тиймдээ ч тэр сул дорой Висерис хааныг бүрэн удирдаж, шийдвэрт бүрд нь нөлөөлдөг.

Тэрбээр ханхүү Дэймоныг хаан ширээ залгамжлахыг, ерөөс түүнд эрх мэдэл өгөхийг анхнаасаа эсэргүүцэж байсан нэгэн. Дэймон "Дараагийн Маегор эсвэл түүнээс дор байж мэднэ" хэмээн анхааруулж байв. Маегор бол Таргариены удмын гурав дахь хаан бөгөөд харгис, хэрцгийгээрээ зартай нэгэн юм. 

Висерис Дэймоныг Бага зөвлөлд Сангийн зөвлөх (Master of Coin)-өөр томилоход Отто шийдвэрийг нь буцааж чадсан. Хаан хоёр дахь удаагаа Дэймоныг Хуулийн зөвлөх (Master of Laws) болгоход мөн л түүнийг зөвлөлөөс шахаж гаргасан билээ. Эцэст нь Висерис дүүгээ Хотын харуулын (City Watch) захирагчаар томилсон. Энэ бол Долоон хаант улсын нийслэлийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үүрэгтэй алба бөгөөд Дэймон 2000 харуулыг тэргүүлж, шинэ албаа амжилттай хашиж эхлэхэд Отто харамсчээ. 

Тайвин Ланнистер, Чигчий, Варис нэгэн биед

Үзэгчид Game of Thrones цувралаас адилтгах дүрүүдээ шинэ цувралаас харсаар байна. Жишээ нь, гүнж Ранира Таргариеныг "шинэ" Дейенерис хэмээж буй. Тэгвэл Вестерос дахь эрх мэдлийн төлөөх тулааны хамгийн нууцлаг, гол тоглогчдын нэг Отто Хайтауэрыг үзэгчид олон талаар Тайвин Ланнистертай төстэй гэлцэж байна. Тэрбээр Тайвинтай адилхан бэлэвсэрч хоцорсон, хааны баруун гар. Түүнчлэн Тайвин охин Серсейгээ ашигласантай адил Отто Алисентыг хаанд "өгөөш" болгосон. 

Гэвч Отто Тайвин Ланнистераас хавь илүү хүчирхэг, чинээлэг. Ланнистер, Тайрелл нар тухайн үеийнхээ хамгийн баян гэр бүлүүд байсантай нэгэн адил House Of The Dragon цувралд Хайтауэр, Веларёны удмынхан хөрөнгө чинээгээрээ Вестерост ноёрхож байна. Ургац, өгөөж арвинтай газар тариалангийн бүс нутгийн худалдааны төвийг захирдаг Хайтауэрхан хэдэн үеэрээ чинээлэг явсан хүмүүс бол Веларёны удам хөрөнгө баялгаа босгоод удаагүй. Энэ утгаараа Лорд Корлис Оттогийн бас нэг "дайсан" гэж хэлж болно. 

Түүнчлэн Отто Вестеросын хүчирхэг нэгдэл болох Олдтауны Гурвал (Cитадель, Фэйт, Хаус Хайтауэр)-д ихээхэн нөлөөтэй хүн. Хайтауэрын удмынхан Вестеросын эрдэм мэдлэгийн төв гэгддэг Cитаделийг байгуулахад тусалж, санхүүгийн дэмжлэг тасралтгүй үзүүлсэн тул тэдэнд "Cитаделийн хамгаалагч" хэмээх хүндэтгэлийн цол хүртээжээ. Гэхдээ "Гал мөсний дуун" номонд бичсэнээр Cитадель ч зарим талаар авлигад автсан байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Вестерост өрнөж буй үйл явдал, мэдээллийн ихэнх хэсгийг хянаж, язгууртан гэр бүлүүдэд үйлчилдэг мастерууд тийм ч ариун гэгээн, үнэнч хүмүүс биш юи. Харин Отто тэднийг нүд, чихээ болгон ашиглаж, өөрт ашигтай мэдээллийг олж авдаг байх магадлалтай. Эгзэгтэй мөчид түүний амнаас гардаг таагүй мэдээ, хов живийг ажвал хааны баруун гар хаа сайгүй тагнуулын сүлжээтэй гэдэг нь илэрхий болсоор байна. 

Цаашлаад Отто Бага зөвлөл дунд ч нэр нөлөө өндөртэй. Одоогоор хааны Бага зөвлөлд дараах хүмүүс алба хашиж байна. Үүнд: 

  • Хааны баруун гар: Сэр Отто Хайтауэр
  • Их мастер: Мелос
  • Сангийн зөвлөх: Лорд Лайман Бисбери (өмнө нь Ханхүү Даемон байсан)
  • Хуулийн зөвлөх: Лорд Лайонел Стронг (өмнө нь Ханхүү Даемон байсан)
  • Хааны тэнгисийн цэргийн флотыг удирдагч: Сэр Тайланд Ланнистер (өмнө нь Лорд Корлис Веларён байсан)
  • Шивнэгчдийн мастер: Лорд Ларис Стронг (Одоогийнхоор бол CIA л юм даа   )
  • Хааны харуулуудын командлагч: Сэр Харролд Вестерлинг

Эндээс дүгнэвэл, Отто Хайтауэр бол Чигчий (Петир Бейлиш), Варис, Тайвин Ланнистерын зан чанарууд өөртөө шингээсэн "жигтэйхэн" зальтай, тооцоотой дүр гэхэд хилсдэхгүй.

Холбоотой мэдээлэл: House Of The Dragon | 'Луугийн өв залгамжлагчид'

House Of The Dragon | Крагас Драхар, Гурвалсан холбоо, Степстоуны тухай тайлбарууд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.