Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Netflix, HBO, Warner Bros: Монголд Холливудын дараагийн кино хийх боломжийг ярилцлаа


Монгол улсад маань яг одоо “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн алдартай студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд хүрэлцэн ирээд байна. Үнэхээр манай кино урлагийн салбарт онцлууштай, томоохон үйл явдал биш гэж үү?

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар "Paramount Pictures"-ийн MTV энтертайнмент хариуцсан дэд захирал Карлос Луго, “Netflix” компанийн менежер И Сонли, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Кэрри Реган, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Крутин Пател, найруулагч Себастьян Пейтер, “Living Films”-ийн туслах найруулагч Апинат Сиричароэнжит нар айлчлан ирж, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар маш чухал яриа өрнүүлжээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид өөрсдийгөө кино компаниудад танилцуулж, анхаарлыг нь татах боломжтой болж байна.

Та бүхэндээ хүрэлцэн ирсэн продюсеруудын хийсэн бүтээлүүдээс онцлон танилцуулж байна.

"Paramount Pictures"-ийн MTV энтертайнмент хариуцсан дэд захирал Карлос Лугогийн ажилласан кинонуудаас:

“Netflix” компанийн менежер И Сонлигийн оролцон ажилласан онцлох бүтээлүүдээс:

Үүнээс гадна “Wonder Women 1984”, “Hangover” зэрэг кинонуудыг бүтээсэн продюсерүүд хүрэлцэн ирээд байгаа юм. Яг одоо "All of Us Are Dead" киноны хоёрдугаар бүлэг хэзээ гарахыг очоод асуучихмаар санагдаж байна шүү.

2021 онд Монгол Улсад "Кино урлагийг дэмжих тухай хууль" батлагдан, энэ оноос хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон билээ. Энэ нь кино уран бүтээлчдийн хувьд асар том боломжийг нээж өгснөөс гадна дэлхийд уран бүтээлээ гаргах, мөн дэлхийн уран бүтээлчдийг Монгол улсад татахад маш том нөлөө үзүүлж буйг энэхүү айлчлалаас харах боломжтой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зочдоо хүлээн авч уулзахдаа Монголын давтагдашгүй орон зай, байгалийн үзэсгэлэнт газруудад кино хийхийг уриалжээ. Жишээ нь, House of Dragon цувралын нэг ангийн зургийг Монгол оронд авах санал тавьсныг продюсерууд ихээхэн анхааралтай сонссон байна. Тэд манай улсад уран бүтээлийн төслүүдээ хэрэгжүүлэхээр шийдвэл хил гааль, виз, татвар зэрэг бүх талаар Засгийн газар дэмжиж туслахаа Ерөнхий сайд мөн амлажээ.

Та бүхэндээ Монголын кино урлагийн салбартай холбоотой баримтуудаас сонирхуулж байна.

  • Хамгийн анх 2003 онд Тэнгис кино театр нээгдсэн бол өдгөө улсын хэмжээнд 13 кино театр 63 дэлгэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид 2023 онд 18 кино театр 85 дэлгэцтэй болно.
  • БНСУ-ийн хувьд Сөүл хотод л гэхэд 2022 оны 3 сарын байдлаар 100 кино театр ажиллаж байгаа бөгөөл нийт 617 дэлгэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг аж.
ЗурагТайлбар




  • Хүн амын тоонд хуваан үзвэл нэг монгол хүн жилд дунджаар 0.8 удаа кино театрт кино үзэж байна. Харин улаанбаатарчууд жилд дунджаар 1.9 удаа кино театрт кино үзэж байна. Нэг дэлгэцэд ногдох хүний тоо 65,217 байна.
  • АНУ-д харин нэг хүн жилд дунджаар 1.4 удаа кино театрт кино үзэж байна.
ЗурагТайлбар




Кино урлагаар тэргүүлэгч АНУ 2021 онд зөвхөн киногоороо дэлхийн зах зээлээс 4.48 тэрбум доллар олжээ. Манай орны хувьд ч кино үзэх үзэгчдийн тоо, эрэлт их тул бид энэхүү салбараар дамжуулан ашиг орлого олох боломж асар их байна.

Нэг л өдөр дэлхийн томоохон кино компаниуд манайд ирж зураг авалтаа хийдэг, уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвидаг, жүжигчид авч тоглуулдаг, манай уран бүтээлчид дэлхийд гарсан бүтээлүүдийг ар араас нь хийдэг болох цаг ойрхон байна. Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл хамтран энэ мэт олон арга хэмжээг зохион байгуулах гэнэ. 2019 оны "Waiting for the Barbarians" кинонд монголчууд хамтран ажилласантай ижил олон олон кино бүтэх боломж бидний өмнө байна. 

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Найруулагч Бун Жун Угийн ‘Mickey 17’ киноны нээлтийн тов гарлаа
2
3 өдрийн өмнө
"House of the Dragon" цувралын архитектурын шийдлийг товч өгүүлэх нь
3
2022.11.30
"Wednesday" Netflix-ийн хамгийн их хүн үзсэн цуврал болж, "Stranger Things"-ийг давлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.15 192.82.78.143

Хамгийн анх 2003 онд тэнгис кино театр нээгдсэн гэдэг ийм бцруу худал ташаа мэдээлэл аоигламааргүй байнаа

0 Хариулах