Үлгэр уншиж, сонсох дуртай хүмүүст, бас хүүхдүүддээ гадаад хэлээр үлгэр сонсуулах хүсэлтэй эцэг эхчүүдэд өөрийн олсон нэгэн сайтыг танилцуулах гэсэн юм.
Энд таван орны хэлээр үлгэрүүд олж өгсөн байна.

Солонгосын "두루" сайтад маш сонирхолтой үлгэрүүд үнэгүй байршсан.

Мөн "тоглуулах" товч дээр дарснаар үлгэр аудио хэлбэрээр тоглуулагдаа.

Та татаж аваад уншсан ч боломжтойгоос гадна хэвлэж гаргахад тохиромжтойгоор оруулж өгчээ.

Энэхүү сайтад байршсан үлгэрүүд Азийн улс орнуудын соёлыг таниулах агуулгатайгаас гадна зурагт ном байдлаар хадгалагдаж байгаа тул хүүхдүүдэд сонирхолтой байх биз ээ.

Солонгос хэлээр дийлэнх үлгэр байршсан байгаа учраас солонгос хэл сурч байгаа хүмүүс ч мөн ашиглах боломжтой юм.
