UBLife Logo
Ном

Р.Чойномын нэрэмжит “Оюухай” наадмын ШИЛДЭГ гурван яруу найрагчийн шүлэг

Р.Чойномын нэрэмжит “Оюухай” наадмын ШИЛДЭГ гурван яруу найрагчийн шүлэг

Р.Чойномын нэрэмжит "Оюухай-2022" яруу найргийн наадам энэ сарын 25-нд Хэнтий аймгийн Дархан суманд болж өндөрлөв. Сүүлийн шатанд Б.Алтанхуяг, Х.Нямхишиг нар оноо тэнцэн, нэмэлт шүлэг уншсан юм. Улмаар өнөө жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан "Оюухай" наадмын Тэргүүн найрагчаар Балдоржийн Алтанхуяг тодров. Утга зохиол судлаач П.Батхуяг түүнийг "Монголын уран зохиолын “ШИНЭ ЦОНХНУУД”-ын нэг хэмээн үзэж мөн "Түүнээс ямархан салхи сэвэлзэхийг одоохондоо би гадарлана" хэмээн "Салхины үүсэл доторх шинэ цонх" эсээндээ тэмдэглэн үлдээжээ. Тэрээр яруу найргийн төрлөөр “Зурмал нүдэт хэрээ”/2015/, “Шувуудын гүн ухаан”/2017/, "Шулмын шүлгүүд" /2019/, "Амь тавих сарууд" /2021/ тэргүүт номуудыг хэвлүүлээд буй юм.

ЕСДҮГЭЭР САР 

Ертөнцийн гандмал өнгийг үүлс нуруундаа тээж авчрах 

Есдүгээр сарыг тэврээд авмаар санагдана. 

Гүйдэл унагасан хүлгийн чих сэтлэхэд 

Гүйлсэн нүднээс нь нулимс бөмбөрч, эргээд тэнцдэг 

Ер бусын тийм л нутаг шүү дээ, аав минь 

Есдүгээр сарыг яг тань шиг тэвэрч авмаар болно. 

Амар болоочыг тэргэнд ачиж хөдөөлүүлсний хойно 

Амьдралд түүний тухай дурсамжууд жинхнээсээ цуварч эхэлдэг 

Ирмэгээсээ эмтэрч шарласан тэдгээр дурсамжууд 

Ийм л намраар хөндүүрийг авч буцдаг. 

Зуны богинохон саруудад тэрлэсэн мөрүүд 

Зэрлэг шувуудтай дорнын салхинаа одож 

Араас нь гүйх балчир насны зургаа 

Амар болоочийнх шиг амгалан нүдээр ширтэж зогсдог. 

Аж төрөхүй ийм хүйтэн, зэврүүн ахуйд л 

Анир чимээгүйг агаар мэт шуналтайгаар залгих, 

Хорвоог хувьсгах хүчин үл үзэгдэх утсаар оддыг цааш татаж 

Хоосорч буй ээрэм хөдөөд гөрөөс зүүрмэглэхийг үзэх, 

Шинээр амилах мэдрэмжийнхээ гүн рүү нэвтэрч суртлаа 

Шивээн толгой дохиолзтол ардын дуу аялмаар болох, 

Ер бусын тийм л нутаг шүү дээ, аав минь 

Есдүгээр сарыг яг тань шиг тэврээд авмаар санагдана.

"Оюухай-2022" наадмын дэд байрт яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг шалгарав. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Бөгтөр хөх өвс”/2008/, “Зун гээсэн чөдөр”/2010/, “Нэргүй ном”/2014/, “Хөх цэгцгий жиргэнэ”/2018/, орчуулгын төрлөөр Туркийн алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шилмэл шүлгийн түүврийг “Хоёр үетэй үг” /2021/ нэрээр хэвлүүлээд буй юм. Түүнийг “Болор цом” наадмын дэд байрт шалгарч, 2018 онд “Алтан-Өд” шагналыг яруу найргийн төрлөөр хүртэж байсан гэдгээр нь уншигчид эчнээ таних биз ээ. Х.Нямхишиг өдгөө Эрдэнэт хотноо ажиллаж амьдран, уран бүтээлээ туурвиж байна. Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Тэрлэгнийх нь даавуун товчТэнгэрийн салхинд сэмрээд л буй,Тэгтлээ хүүгээ санаад л буйЭэж минь дээ,Явуулын хүнээр хүү ньСаяны номоо дайсангүй ээ,Яруу найраг л гэнэ,Сайхан нь тэнд байсангүй ээ.Ийм тунгалаг ээжийнУруйн ус шиг хүү,Ивлэж урссанаасаа хойноУгаадас дайрсан хүү,Сүүнээс үүссэн бүхнээЭэдүүлж орхисон хүүСүмийн үүдэнд суугаадГэмшиж байна аа, хөөрхий.Ээж минь та яах вэ дээ,Эхлэлийг минь хайрлаж байгаа,Голт зүрхнээс тань эхэлсэнГоё сайхныг минь харж байгаа,Булингартай замаа хүү ньБуцааж одоохон эвхээдБугатын уулан дахь тандааТунгалаг болж очъё доо.

Тэмцээний гуравдугаар байрыг яруу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалан эзэлжээ. Тэрээр "Хаврын будда", "Жиннн...Цэннн..." номуудыг хэвлүүлсэн билээ. Т.Амар-Амгалан утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг агсны шавь бөгөөд өөрийн багштай хамтарсан яруу найргийн номыг хэвлүүлсэн нь "Жиннн...Цэннн..." юм. 

У Л А А Н Б А А Т А Р | Ш Ү Л Э Г 

I. 

Хүрээ хот архины мухлаг ихтэй шувууд нь үргэлж согтуу 

Хүүхнүүд нь татдаг янжуур шиг ээ нарийхан урт, богино хөлтэй 

Хүйтэн шалбаагт сэрэх сарыг тэвэрч хоносон гэрлийн утас дээр 

Хэзээд хөлөө савчин суух дуртай үхсэн шувууны цогцос халуунаараа гудамжууд нь дотно. 

Сүлжээ хоолны газруудаас ханхийсэн огиудас хүрэм үнэр дээр 

Сүлжмэлийн үйлдвэрийн дэргэдэх дэн буудлын өрөө шиг хүмүүс нь давчуу 

Сүржин үгс, соёлтой харцны цаанаас гарын хир шиг мөнгө үнэртүүлсэн 

Сүүлчийн автобус хурдны галт тэрэгнээс түргэн ододын дундуур 

Толгойтыг зориход би дуртай. 

Зэрлэг муурнууд нь соёлтой, гэм нь хүүхнүүд нь дээрэмчин 

Зэвэрсэн дээврийг будсан эр нисванис сонсож, Сэнгүр хүртдэг 

Зүрх сэтгэл урагдаж, мянга долоон зуун гучин хоёр хос зэрэг тавьдаг 

Зүүдний цэв цэнхэр галзуу галт тэрэг шиг хотод би хайртай. 

Эрүүлжүүлэх байр, эмнэлэг, орцонд нь 

Эрүүл, согтуу тэнэсэн шөнүүдээ би одоо л хайрланам 

Ээж, аав урьдын сайхан амрагуудаа бүгдийн тэнд би алдах дөхсөн 

Эгшин бүр эвдэрч явахад элээ шиг сүүдрээрээ намайг дараагүй хот шиг хотоо одоо л би дотроос нь танинам зээ. 

II.

Хуучин анд нөхөд зарим нь өлгүүрээс зүүгдсэн шинийн хоёрны сарнаас туранхай 

Хуйгүй хутга шиг иртэй үгсээ тэд өдөржин дотогшооо залгиж, үдэш нь хундагатай хамт хага шиддэг 

Хороолол эсвэл багшийн дээдээс мөнгө хайсан насан дээрээ 

Хороо хориноос бол хүнсний эрх горьдоогүй ядруухан үе. 

Хошин шогийн жүжигчин биднээс арай дээр мөнгөтэй ч 

Хоёр жилийн дараа тэр барааны зах дээрээс өөрийгөө олох хот. 

Арвангурван давхараас муур уутанд хийж шидсэн тухай яриаг 

Аньсага жаахан чийгтэй сонсож суусан тэр охин одоо ээж болсон биз 

Аврал  гуйсан муурын дуунаар хэн ч түүнийг авахгүй 

Амьгүй хотод амьтан бүхэн жаргах гэж тэвдэж асан сан. 

Ай сайхан уулаа жаазанд хийгээд тоосгон хананд хадсан ч 

Ахиж түүнийг зорих нь зүүдний үргэлжлэл ч болж мэдэх сууц. 

Газрын зураг дээрээс хотоо харах ахуйд нүд рүү шороо оровч 

Галзуу явсан, залуу байсан зэрэгт бол дурсгал болдог. 

Аварга шувуу шиг үүлсийн дор хот маань хө 

Арьсаа гуужуулж буй суугчид мэт төрхөө эвднэм зээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Зохиолч Хандхүүгийн Нямхишигийн “Зун гээсэн чөдөр” номон доторх шүлгүүдийг уншсан цаг мөчөөс түүний яруу найрагт чинагш дурлаж эхэлсэн юм. Удалгүй бусад номуудыг нь ч мөн уншиж, эцэст нь түүнийг “Жинхэнэ яруу найрагч” хэмээн өөртөө тодорхойлсон билээ...