UBLife Logo
Newsfeed

Тоглоомын ертөнцийн тэсрэлт RedMagic 6R утсыг сонгох ТАВАН шалтгаан

Ub.life
Ub.life
Тоглоомын ертөнцийн тэсрэлт RedMagic 6R утсыг сонгох ТАВАН шалтгаан

Видео тоглоом тоглоход хамгийн чухал нь төхөөрөмжийн хүчин чадал, хурд билээ. Орчин цагт ухаалаг утаснуудын үзүүлэлт тасралтгүй сайжирсаар байгаа ч онцлог чанар, гүйцэтгэлийн хувьд өөр тул тэр бүр видео тоглоомд тохиромжтой байдаггүй. Тэгвэл зах зээлд худалдаалагдаж буй олон зуун утаснаас тоглоом тоглоход төгс нийцэж, хожилд хөтлөх шилдэг утсыг хэрхэн сонгох тухай зөвлөгөөг хүргэж байна. 

Тоглоом тоглох утсыг сонгохдоо ямар үзүүлэлтүүдийг харгалзаж үзэх вэ? Мөн яг одоо видео тоглоомчдын дунд шуугиан тарьж буй REDMAGIC 6R тэдгээрт хэрхэн нийцэж буйг харьцуулан харцгаая.   

ХЭМЖЭЭ

Тоглогчдын тав тухыг хангах хамгийн эхний үзүүлэлт бол гар утасны хэмжээ болон хэвтээ байрлалд удаан барихад гарт эвтэйхэн байх явдал юм. Бугуй, хуруугаа чилээхгүй байя гэвэл жингийн хувьд хөнгөн, дэлгэц нь тоглоомын бүх нарийн ширийн зүйлсийг хангалттай харуулахуйц том байх хэрэгтэй. 5-7 инчийн дэлгэцтэй утаснууд тоглоом тоглоход хамгийн тохиромжтой байдаг. 

RedMagic 6R: 186 гр жинтэй, 6.67 инч тул тоглоход төгс нийцэх болно. Мөн “Game space” тохиргоог идэвхжүүлснээр тоглоом тоглохдоо утсанд ирэх дуудлага болон мэдэгдлүүдийг хаах, гар утасныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн утсанд дагалдуулж буй тоглоомын гарыг холбосноор PUBG гэх мэт байлдаант тоглоом тоглоход үйлдэл бүрийг тань оновчтой гүйцэтгэж, хожилд хөтөлнө.

ДЭЛГЭЦ

Тоглох утсаа сонгохдоо дэлгэцийн хэмжээнээс гадна чанарыг нь давхар харгалзаж үзээрэй. Тоглоомын графикийг өндөр чанартай харуулахын тулд дор хаяж 1080p нягтралтай, OLED эсвэл AMOLED дэлгэц бүхий утас сонгохыг зөвлөж байна. Ийм төрлийн дэлгэц нь илүү тод, өнгөний өргөн хүрээтэй, өндөр тодосгогчтой байдаг.

RedMagic 6R нь 1080 х 2400p нягтралтай тул тоглоомын хорхойтнуудын хүсдэг тод өнгө, бодит мэт дүрслэлийг мэдрүүлэх болно. 

ДҮРСЭЭ ШИНЭЧЛЭХ ХУРД

Refresh rate буюу дэлгэцийн дүрсээ шинэчлэх хурд нь тоглоомын гар утасны амин чухал үзүүлэлтүүдийн нэг билээ. Ерөнхийдөө, 90-120 Hz хурдтай утас нь өөр өөр файл, вэбсайт болон программуудыг нэгэн зэрэг ачаалахад гацахгүй, дүрсний чанар унахгүй. Түүнчлэн, ийм хурдтай утсыг удаан хэрэглэсэн ч нүд ядрах нь бага байдаг.

Тэгвэл RedMagic 6R-ийн дэлгэцийн дүрсээ шинэчлэх хурд нь 144Hz тул дүрс бүрсийх, гацах асуудал огт үүсэхгүй. Мөн таны ашиглаж байгаа аппликэйшнээс хамаарч 30Hz, 60Hz, 90Hz, 120Hz, 144Hz-ийн хооронд автоматаар өөрчлөгдөх тул утасны батарейг хэмнэж, эдэлгээг уртасгана.

RAM | ПРОЦЕССОР

Товчхондоо, RAM өндөр байх тусам утасны бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдээлэл дамжуулах, хариулах чадвар хурдан байдаг. Харин видео тоглоомууд нь илүү их санах ой, дэвшилтэт график систем шаарддаг учраас RAM тоглоом тоглоход онцгой чухал юм. Тоглоомын утасны тухайд дор хаяж 6 GB-ийн RAM-тай байх шаардлагатай. 

RedMagic 6R утас нь 8-12GB RAM-тай бөгөөд Qualcomm Snapdragon 888 чип нь хурд, хүчин чадал их шаардсан аппликэйшн ашиглах, тоглоом тоглох эсвэл нэгэн зэрэг олон программ ачаалахад таны санаанд ч багтамгүй хурдаар ажиллах болно.

ХАЛАЛТЫГ БУУРУУЛАХ СИСТЕМ

Төгс тоглолтод саад болдог зүйлсийн нэг бол яах аргагүй утасны халалт. Иймд сонголтоо хийхдээ хүнд программуудыг удаан хугацаагаар ачаалахад халдаг эсэхийг заавал нягтлаарай. 

Харин RedMagic 6R нь өөрийгөө хөргөх системтэй тул халалтыг автоматаар бууруулж хэвийн температурт барина.


Энэ ташрамд дуулгахад, сүүлийн үеийн шилдэг технологийг сорчлон нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ гарт хүргэдэг Мобиком Корпораци ZTE брэндийн REDMAGIC 6R гар утсыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлжээ.

Зах зээлд нэвтэрсэн цагаасаа видео тоглоомчдын дунд тэсрэлт болж буй энэхүү гар утсыг та 12 эсвэл 24 сарын гэрээ байгуулан Мобикомоос ХҮҮГҮЙ зээлээр авах боломж бүрдээд байна. Мөн худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрд хамгаалалтын кейс, тоглоомын гар болон 250,000₮-ийн MonPay бэлэглэж байгааг онцолъё. Гар утсаа хүүгүй зээлээр өөрийн болгоод, бэлгэнд нь тоглоомын хэрэгслүүд авч, бүр болоогүй 250,000 төгрөгийг буцааж авна гээд боддоо!   

Хэрэв гар утасны үзүүлэлт болон зээлийн мэдээлэл танилцах бол ЭНД дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Хэдийгээр “Прайд”-ыг журмын дагуу хориглосон ч, Гергей Карачоньски уг арга хэмжээг “Хотын наадам” гэж нэрлэн, албан тушаалтнуудын зөвшөөрөл шаардахгүйгээр явуулна хэмээн мэдэгджээ.