Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нутгийн иргэд аялал жуулчлал эрхлэх гарын авлагатай боллоо


Та аялал жуулчлал эрхлэх юмсан гэж боддог ч хаанаас, юунаас эхэлж, хэрхэхээ мэдэхгүй байна уу? Эсхүл оролдож байгаад үргэлжлүүлж чадалгүй гацсан уу?

Эдгээр асуултын хариултуудаа та “Манай Нутгаар Зочлоорой” номоос авах боломжтой.  

Энэхүү ном нь бодит туршлагад суурилж бичигдсэн, орон нутгийн нөхөрлөл, бүлэг, хувь хүмүүс өөрсдийн эрхэлж буй аялал жуулчлалаа үнэлэн цэгнэж, боломж чадвараа өргөжүүлж, цаашлаад үйл ажиллагаагаа хэрхэн хууль эрх зүй, тогтвортой хөгжлийн зарчмуудын хүрээнд эрхлэн явуулахад тус нэмэр болох зорилготой боловсруулагдсан юм.

Тэрчлэн манай оронд НИТАЖ-тай холбоотой гарсан санал, санаачилгууд, тэдгээрийн амжилт ололт, алдаа оноо, саад бэрхшээлийг тусгасан сургамжит бодит жишээнүүдийг шигтгэн оруулж өгсөн нь номыг сонирхолтой болгожээ.  

Энэхүү номын зохиогчоор Сабине Шмидт, Х.Түмэндэлгэр, Ч.Оюун-Эрдэнэ, Г.Нямсүрэн, М.Нарангэрэл, С.Болортуяа, Д.Содномсамдан, зургийг Б.Төрмөнх нар өөрсдийн олон жилийн туршлагаа хуваалцан ажиллалаа.

Гарын авлага нь нийт 17 хэсгээс бүтсэн. 1-ээс 3-р хэсгүүдэд Монгол оронд яагаад жуулчид ирдэг, байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай газрын ангилал, орон нутгийн хамгаалалттай газрууд, нутгийн иргэдийн байгууллагуудын байгаль хамгаалал, аялал жуулчлал дахь үүрэг хариуцлагын тухай багтаасан. Харин 4-өөс 10-р хэсгүүдээс та аялал жуулчлал эрхлэх өөрийн боломж, бэрхшээлээ хэрхэн үнэлэх, цаашлаад хууль ёсны дагуу бизнесээ бүртгүүлж, баг хамт олноо удирдан залах тухай олж мэдэх болно. Номын 11-ээс 17-р хэсгүүд танд жуулчин хүлээн авах газрын зохион байгуулалт, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ бэлтгэн боловсруулах, холбогдох стандарт шаардлагуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа аюулгүй, байгальд ээлтэй явуулах зөвлөмжүүдийг өгнө.

“Манай нутгаар зочлоорой” нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд зориулсан гарын авлагыг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны даалгавраар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Монгол улсын БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн хүрээнд Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ боловсруулан, хэвлүүлж та бүхэнд хүргэж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.