UBLife Logo
Newsfeed

Веган хооллосноор таны биед гарах 8 эерэг өөрчлөлт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Веган хооллосноор таны биед гарах 8 эерэг өөрчлөлт

Амьтны гаралтай аливаа найрлагаас бүрэн татгалзах веган хооллолтын өдөр өнөөдөр тохиож байна. Веган буюу ногоон хоолны дэглэм нь мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, зөгийн бал зэрэг амьтны гаралтай ямар ч орц найрлага агуулаагүй хооллолт юм. Зөвхөн хооллолтоо анхаарахаас гадна амьдралын хэв маягаа ч амьтан, хүрээлэн буй орчин, эх дэлхийдээ ээлтэй болгохыг уриалдаг Дэлхийн веган өдрийг тохиолдуулан веган хооллосноор таны биед гарах эерэг өөрчлөлтүүдийг хүргэж байна. 

#1 Таны бие илүү их эслэг авах болно

Мах эслэггүй байдаг бол төрөл бүрийн ургамал нь шим тэжээлээр баялаг байдаг тул веган хооллосноор таны бие эслэгээр бүрэн хангагдах болно. Хоолны эслэг нь зүрх судас, ходоодны үйл ажиллагааг дэмжиж, судсан дахь сахарын хэмжээг зохицуулан, жингээ хадгалахад онцгой ач тустай. 

#2 Веган хоол таныг илүү цовоо сэргэлэн, эелдэг найрсаг болгоно

Веган хоолны баялаг орц нь биеийн хэрэгцээтэй амин дэмийг хангаж, үүний зэрэгцээ сэтгэл зүйг ч өргөнө. Тархины үйл ажиллагаа сэргэн, ой тогтоолт сайжрах болно. Судалгаагаар веганчуудыг мах иддэг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралд өртөх магадлал бага байдаг юм шүү.

#3 Та жингээ хасч, эрүүл жингээ хадгална

Мах, цагаан идээ болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах нь жингээ хасаж, холестерины хэмжээг бууруулахад тусална. Веганчууд тогтмол эрүүл биеийн жинтэй, цусны даралт багатай байдаг.

#4 Та хоолыг илүү их таашааж иддэг болно

Жимс жимсгэнэ, ургамал ногоо, буудай үр тариа, шош буурцаг, вандуй, ургамлын гаралтай сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн самар нь веганчуудын гол хэрэглээ. Маш веган хооллосноор амтлах мэдрэмж сэргэж, илүү таашаалтайгаар хооллодог болно. 

#5 Танд зүрх судасны асуудал бараг л гарахгүй

Ургамлын гаралтай хоол иддэг хүмүүс жимс, хүнсний ногоо, эслэг, ханаагүй өөх тос хэрэглэдэг тул цус харвах, зүрх муудах өвчлөлд өртөх эрсдэл нь мах болон ханасан өөх тос иддэг хүмүүсээс хувь илүү бага юм. 

#6 Та илүү гэрэлтсэн гоё арьстай болно

Сүү сүүн бүтээгдэхүүн арьсанд хамгийн хорт нөлөөтэйг та мэдэх үү? Веганчууд жимс, хүнсний ногоо их хэрэглэдэг нь эрүүл арьсанд шаардлагатай антиоксидант, витаминыг бүрэн хангаж, арьсыг илүү гэрэлтсэн, эрүүл болгох шидтэй. 

#7 Үе мөчний үрэвсэл, хавдарт өртөх эрсдлийг багасганаСүүн бус тараг зэрэг пробиотик ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь бүдүүн гэдсэн дэх сайн бактерийг нэмэгдүүлэхээс гадна шим тэжээлийн шимэгдлийг нэмэгдүүлж, үрэвслийг багасгахад тусална.

#8 Та өөрийгөө ч, амьтдыг ч, эх дэлхийгээ ч хайрладаг нэгэн болно

Хүн төрөлхтөн жил бүр 150 тэрбум фермийн амьтдыг хүнсний зориулалтаар хөнөөдөг. Тэгвэл та веган хооллосноор илүү зөөлөн сэтгэлээр ан амьтад, эх дэлхийгээ хайрлан энэрч, өөрийн эрүүл мэнддээ ч тустай хооллож сурах болно.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.