UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Ребел Уилсон охинтой болжээ

Ub.life
Ub.life
Жүжигчин Ребел Уилсон охинтой болжээ

Австралийн жүжигчин, комедиан Ребел Уилсон охинтой болсноо даваа гарагт мэдэгдлээ. Тэрбээр тээгч эхийн тусламжтайгаар ийнхүү анхныхаа хүүхдийг өлгийдөн авч байгаа бөгөөд охиндоо Ройс Лилиан хэмээх нэр хайрлажээ. 

Ребел Уилсон инстаграмын постдоо "Түүнийг гэсэн хайрыг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Тэр бол гайхамшигт ид шид! Намайг охинтой болоход тусалж, дэмжсэн бүх хүмүүст би үргэлж талархаж явах болно. Энэ хүртэл маш олон жилийг зарцуулсан.. ялангуяа охиныг маань хэвлийдээ тээж, асар их ач ивээл, хайр халамжаар энэ дэлхийд авчирсан тээгч эхэд тусгайлан баярласнаа илэрхийлье. Өөрийн гэсэн гэр бүлтэй болох эхлэлийг тавихад минь тусалсанд баярлалаа. Энэ бол хамгийн гайхалтай бэлэг" гэжээ. 

Өдгөө 42 настай жүжигчин өнгөрсөн зургаадугаар сараас загвар, үнэт эдлэлийн дизайнер Рамона Агруматай үерхэж байгаа билээ. Тэр инстаграмдаа "Би Диснейн ханхүүг хайж байна гэж бодсон. Гэвч энэ бүх хугацаанд надад үнэхээр хэрэгтэй байсан хүн нь Диснейн гүнж байж. #ХайрболХайр" гэсэн тайлбартай зураг оруулж, олон нийтэд харилцаагаа ил болгосон юм. 

The Pitch Perfect киногоор дэлхий дахинд танигдсан жүжигчин бүсгүй сүүлийн жилүүдэд жингээ эрс хассан бөгөөд энэ нь түүний ээж болох хүслээс үүдэлтэй байсан гэж PEOPLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр 2019 онд анх үр тогтоох эмч дээр очиход жингээ хаяж байж өндгөн эсийг нь авах боломж бүрдэнэ хэмээн зөвлөжээ. 

Тэр эмч намайг дээрээс доош нь гүйлгэж хараад, "Чи эрүүл байсан бол хамаагүй дээр байх байсан юм" гэж хэлсэн. Би гайхаад, дотроо "Бурхан минь, ямар бүдүүлэг залуу вэ" гэж бодсон. Гэхдээ л түүний зөв байсан. Би маш их илүүдэл жинтэй байлаа. Тэгээд турахаар шийдэхдээ бараг л өөрийнхөө хэрэгцээг бодоогүй. Ирээдүйн хүүхдийнхээ тухай бодож байсан нь намайг эрүүл болоход ихээхэн түлхэц үзүүлсэн" гэжээ. 

Эх сурвалж: EW

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.