UBLife Logo
Урлаг

Пол Аллены уран зургийн цуглуулга 1.5 тэрбум ам.доллар хүрэв

Ub.life
Ub.life
Пол Аллены уран зургийн цуглуулга 1.5 тэрбум ам.доллар хүрэв

“Microsoft”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен агсны уран зургийн хувийн цуглуулга 1.5 тэрбум ам.доллароор зарагдсан нь түүхэн рекорд болов. Жорж Сера, Поль Сезанн, Винсент ван Гог, Густав Климт, Пол Гоген нарын таван зураг тус бүр 100 сая гаруй ам.доллар хүрчээ. 

Тухайлбал, Поль Сезанны "Сент-Виктуар уул" (La Montagne Sainte-Victoire) зураг 137.8 сая ам.доллароор шинэ эзэндээ очсон байна. П.Аллен уг бүтээлийг 2001 онд 35 са ам.доллароор авч байжээ. 

La Montagne Sainte-Victoire

Түүний цуглуулгын, Винсент ван Гогийн "Агар модот цэцэрлэг" (Verger avec cyprès) зураг 117.2 ам.доллароор зарагдав. Винсент ван Гогийн аль ч зураг урьд нь дуудлага худалдаан дээр ийм үнэд хүрч байгаагүй юм. \

Verger avec cyprès

2018 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Пол Аллены цуглуулга дахь 150 гаруй бүтээл дунд орчин цагийн мастеруудын зургууд мөн байв. Британийн алдарт зураач Люсьен Фрейдийн 1980-аад оны эхээр бүтээсэн "Large Interior, W11 (after Watteau)" зураг 86 сая ам.доллар хүрсэн нь түүний хамгийн үнэтэй зураг болж түүхэнд бичигдэв.  

Large Interior, W11 (after Watteau)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй бугын чулуунууд-ыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм.

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.