UBLife Logo
Newsfeed

Үйлдвэрлэгч бүр утаагүй уурын зуух хэрэглэхийн 7 ач холбогдол + Сайн жишиг

Г.Сүрэн
Г.Сүрэн
Үйлдвэрлэгч бүр утаагүй уурын зуух хэрэглэхийн 7 ач холбогдол + Сайн жишиг

Жилээс жилд л хотын иргэд бид утааны ихийг гайхаж, өглөө оройдоо хоолойгоо хорсгон өвлийг давдаг ч үнэхээр чухам ямар шийдлээр утааг багасгаж, бодитой үр дүнд хүрч чадах вэ? Олон улсын туршлагаас үзвэл олон улсын тэргүүлэгч компаниуд өөрсдийн санаачилгаар утаагүй уурын зуухыг нэвтрүүлэн үлгэр жишээ үзүүлж байна. Тэгвэл М-Си-Эс Кока-Кола компани агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй шинэлэг шийдэл бүхий Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болж, нүүрс шатаадаг технологийг бүрэн халсан хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа. 

Үйлдвэрлэгч бүрийн сайн жишиг болгон үлгэрлэж болохуйц М-Си-Эс Кока-Кола компанийн энэхүү технологиос юуг мэдэх хэрэгтэй вэ? 

#1 Шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг батлагдсан технологи

М-Си-Эс Кока-Кола компани нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологи бүхий Японы NTEC компанийн 8 ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн 4 ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар ашиглалтад оруулжээ. Аль аль нь дэлхийд чиглэлээрээ тэргүүлэгч, олон арван жилийн туршлагатай компаниуд юм. 

Өндөр хөгжсөн орнуудын ашигладаг шингэрүүлсэн нефтийн хийн түлшээр ажилладаг эдгээр зуух, тоног төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, технологийг ашигласан, аюулгүй бүрэн автомат удирдлагатайг ч онцлууштай. 

#2 Хорт утаа огт ялгаруулахгүй

Улаанбаатарын утаатай өвөл ямар хүнд хэцүү билээ? Хоолой хорсон, төрөл бүрийн хорт бодисоор амьсгалан өвлийг давдаг шүү дээ. Тэгвэл энэхүү утаагүй уурын зуух нь нарийн ширхэглэлт тоосонцор болон хүхрийн исэл, нүүрсхүчлийн хийн давхар исэл зэрэг хорт бодисуудыг 0 хувь буюу огт ялгаруулахгүй гэж бодохоор үнэхээр амин чухал технологи байгаа биз? Үйлдвэрлэгч бүр ийн хорт утаа ялгаруулдаггүй технологийг хэрэгжүүлбэл бид утаагүй цэлмэг тэнгэртэй өвөлжих цаг удахгүй ирэх нь ээ.

#3 Жилд 7000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэхгүй боллоо

М-Си-Эс Кока-Кола компани утаагүй уурын зуухыг ашиглалтад оруулснаар жилд 7000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэхгүй боллоо. Энэ нь 1200 айлын хэрэглээтэй дүйцэх маш их хэмжээ бөгөөд 4783 кг хүлэмжийн хийг бууруулах юм. 

#4 Монгол инженерүүдийн ур чадвар шингэсэн бүтээл

Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтыг зайнаас удирдах виртуал хувилбараар буюу нийлүүлэгч талтай тохиролцон монгол инженерүүд гүйцэтгэсэн нь чамгүй ур чадвар шалгасан, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн төсөл болжээ. Ийн сайн жишгийг бүтээснээр дараа дараагийн утаагүй уурын зуухыг эх орондоо суурилуулах ажилд арвин туршлагатай боллоо л гэсэн үг. 

#5 Дэлхийн дулаарлын эсрэг бодитой үйл хэрэг 

Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг үйлдвэрлэдэг боловч үүнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа эрсдэлт орнуудын тоонд багтаж байна. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22 хувь хүртэл бууруулах зорилтод М-Си-Эс Кока-Кола компаний энэхүү утаагүй уурын зуух нь бодитой хувь нэмрээ оруулж байна. 

#6 Хамтарсан Кредит Олгох Механизмд хамрагдсан төсөл 

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол - Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулж, Хамтарсан Кредит Олгох Механизм нэвтрүүлсэн нь бий. Уг механизмийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээ нэвтрүүлэх, хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолол хийсэн төслүүдэд кредит олгож, ХКОМ загвар төслөөр бүртгэн авдаг бол энэхүү төсөл Хамтарсан Кредит Олгох Механизмд хамрагдсан нь онцгой ач холболдолтойг илтгэнэ. 

#7  Байгальд ээлтэй байхыг үйлдвэрлэгчдэд уриалж байна

М-Си-Эс Кока-Кола компани М-Си-Эс Интернэйшнл ХХК-тай хамтран ийнхүү сайн жишгийг эх орондоо хэрэгжүүлсэн нь тус ус ундааны үйлдвэртэй дүйцэхүйц хүчин чадал, овор хэмжээтэй үйлдвэрүүдэд жишиг болохуйц хүнсний үйлдвэрийн салбарт анхдагч уурын зуухны газар болсон юм.

М-Си-Эс Кока-Кола компани энэхүү байгальд ээлтэй шинэлэг шийдэл бүхий хийн түлшээр ажилладаг уурын зуухыг Монгол Улсынхаа үйдвэрлэгч бүрт ашиглахыг уриалж байна.

Үйлдвэрлэгч та ч бас эх орныхоо ирээдүйн төлөө 

утаагүй уурын зуухыг сонгоход оройтоогүй шүү    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.