Бага балчир насандаа бид гэр бүлтэйгээ ойр дотно байдаг ч өсвөр үе, залуу насандаа амьдралын олон сорилтуудтай нүүр тулан гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг багасан, өөрийн сонголтоор зайгаа авах нь ч бий. Гэр бүл хэзээ ч биднийг орхиж явахгүй учраас гэр бүлийнхээ үнэ цэнийг дутуу үнэлдэг ч амьдралын хамгийн халуун дулаан мэдрэмжийг бид гэр бүлээсээ л авдаг.
#1 Гэр бүлийн хайр бол хамгийн үнэн, чин сэтгэлийнх байдаг
Ээж аавын хайр таныг төрсөн үеэс өнөөг хүртэл нэг л хэвээрээ үргэлжилсээр байдаг. Амьдралд юу ч тохиолдож, таныг хэн ч болсон гэр бүл яг л өмнөх шигээ таныг хайрласаар л байх болно.
#2 Гэр бүл цор ганц
Таны гэр бүл бол зөвхөн танд л заяагдсан цор ганц. Өөр хаа нэгтээ өөр гэр бүлд төрсөн бол яг одоогийн та хэзээ ч бий болохгүй байсан шүү дээ.
#3 Тэд хэзээ ч таных орхихгүй
Гэр бүл үргэлж гэр бүл хэвээрээ л байдаг. Хэн нэг нь холбоо барилгүй сураггүй болсон ч, алдар нэрд хүрч амжилттай хүн болсон ч, бүх хөрөнгөө бараад хамгийн дорой байдалтай боллоо ч гэр бүл хэзээ ч нэгнээ орхидоггүй. "Lilo and Stich" хүүхэлдэйн кинонд гардаг үгийг санаж байна уу?
"Охана. Энэ бол гэр бүл гэсэн үг. Гэр бүл хэзээ нэгнээ орхиж эсвэл мартдаггүй"
#4 Бид гэр бүлээсээ жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг
Хэн нэг нь амжилт гаргахад хамтдаа тэмдэглэн, амралтын өдрөөр халуун хоолоо ширээ тойрон сууж идэх, ойр зуурын хөнгөн яриа дэлгэхийн эгэл энгийн аз жаргалыг бид гэр бүлээсээ л авдаг.

#5 Гэр бүл бол "гэр"
"Гэр" гэхэд л танд халуун дулаан орон зай мэдрэгдэж байвал та хамгийн азтай нэгэн юм. Гэртээ бид гэр бүлийнхэнтэйгээ өөрийнхөөрөө байж, нийгмийн олон харилцаанд байдаг олон янзын баг зүүлгүй тав тухтай мэдрэмж авдаг билээ.
#6 Гэр бүл таны хамгийн том шүтэн бишрэгч
Өөрөө өөртөө тавьсан зорилт амжилтдаа хүрч чадаагүй ч гэр бүл нэгнээрээ бахархсаар л байдаг. Хайр халамжаа буруугаар илэрхийлчихдэг, илэрхийлж чаддаггүй гэр бүл л гэж байхаас нэгнээ үзэн яддаг, үнэн сэтгэлээсээ дургүйцдэг гэр бүл гэж үгүйг санаарай.
