Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сансраас эрчим хүч түгээж болох эсэхийг судална


Европын сансрын агентлаг сансраас нарны эрчим хүч хураан дэлхийд нийлүүлэх боломжтой эсэхийг судлах гурван жилийн судалгааг батлах талаар хэлэлцэх гэж байна. “Solaris” хэмээх уг санаачилгыг манлайлан ажиллаж байгаа эрдэмтэн Санжай Вихиендран “Сансраас нарны эрчим хүч нийлүүлнэ гэдэг шинжлэх ухааны уран зөгнөл байхаа больсон. Боломж бий. Гэхдээ сансарт станцаа барьж эхлэхээс өмнө технологийг нь хэрхэн шийдэхээ сайтар бодолцох хэрэгтэй” гэжээ. Гишүүн орнууд зөвшөөрч, санхүүжилтийг нь түргэн шийдвэл ирэх 10 жилд хэрэгжүүлэх боломжтой гэж тэрбээр тооцоолж буй. 

Төдий хол зайд утас татах боломжгүй учраас богино долгионы цацрагаар дамжуулах шаардлагатай аж. “Solaris”-ийн багийн инженерүүд өнгөрсөн есдүгээр сард Мюнхений “Airbus” компанийн байранд хоёр кВт эрчим хүчийг 30 метрийн зайд богино долгионоор цацаж туршсан нь амжилттай болжээ. 

Хүлэмжийн хийн ялгарлыг тэглэж, дэлхийн дулаарлыг удаашруулах шаардлагатай буй энэ үед энэ санаачилга ажил хэрэг болбол дэлхий дахинд ихээхэн өгөөжтэй дэвшил болох билээ. Энэ нь хэдийгээр сүүлийн 50 гаруй жил яригдаж байгаа санаа боловч өнөөг хүртэл бүтээхэд дэндүү төвөгтэй, зардалтай байсан юм. 

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
2
2023.09.22
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
3
2023.09.21
Индонез эмэгтэй гахайн мах идэж буй TikTok бичлэг оруулаад 2 жилийн хорих ял сонсжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
5 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
4 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.