
Дани хүүхэд өсгөхөд хамгийн таатай орноор нэрлэгдэв
“U.S. News & World Report” медиа компани Дани улсыг хүүхэд өсгөхөд хамгийн таатай орноор нэрлэв. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг 17 мянга гаруй хүнээс санал асуулга авч, судалсны эцэст ийн дүгнэжээ. Хүний эрхийг эрхэмлэх байдал, аюулгүй байдал, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн хүртээмжтэй тогтолцоо зэрэг найман үзүүлэлтээр дүгнэсэн аж. Тухайлбал, хүүхэдтэй болсон аав ээж хоёулаа 24 долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж.
Хүүхэд өсгөхөд хамгийн таатай орнууд жагсаалтын эхний тавд эрэмбэлэгдсэн улсуудын дөрөв нь Скандинавын орнууд буй. Тодруулбал:
Дани
Норвеги
Швед
Финланд
Канад
Өнгөрсөн жил Копенгагенд төвтэй “Mandag Morgen” судалгааны байгууллага Данийн 1700 гаруй хүүхдээс санал асуулга авахад, ихэнх нь амьдралаа 7.5 оноо (0-10 оноогоор)-гоор үнэлжээ. IV-X ангийн хүүхдүүдийн 57 хувь нь ирээдүй гэрэлтэй сайхан байна гэж итгэдэг гэсэн байна. Мөн тэдний 84 хувь нь гэр бүлийнхэнтэйгээ маш сайн харилцаатай гэжээ.
As a society, we spend a lot of time discussing what’s good for children and what children want. But it is more rarely we have those discussions with them. Together with @mandagmorgen, we asked more than 1.700 children in Denmark what makes a good life for them. pic.twitter.com/QmaAuc3Q53
— The LEGO Foundation (@LEGOfoundation) March 22, 2022